Бороо орж л байг уу, дарга аа! | News.MN

Бороо орж л байг уу, дарга аа!

Бороо орж л байг уу, дарга аа!

Бороо орж л байг уу, дарга аа!

Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн их баяр наадам наймдугаар сарын 10, 11-нд  Хүй долоон худаг “Монгол наадам” цогцолборт болохоор товлогджээ. Дахиад л баяр болох нь. Гурван өдөр наадамлаж, наадмын дараа аймгуудын ой, даншиг, хурим найр гээд наадамласаар байтал намар болж, өвлийн бэлтгэлээ базаах цаг аль хэдийнэ хаяанд ирж, хаалга тогшиж сууна. Наадмын дараа намар гэдгээ “умартаж” баяраас ойн баяр, ойн баяраас хурим найр хэсдэг учраас ийн хэлц гарсан биз.

Энэ жил бүтээн байгуулалтын хэд хэдэн том ажил төлөвлөөд байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас төлөвлөсөн хугацаандаа орно гэдэг юу л бол. Ялангуяа Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн зам, Налайхын зам гэх мэтчилэн том замууд ашиглалтад орно гэхэд итгэхэд бэрх болов. Дархан-Улаанбаатар чиглэлийн зам гэхэд бүтээн байгуулалтын ажил нь 10 хүрэхгүй хувьтай, Налайхын замаа бороо орхоор бүр, түр замтай нь цуг хаачих жишээтэй.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ойрын үед усархаг бороо орно гэдгийг анхааруулж байна. Бороотой үед зам засварын ажил хийгдэх боломжгүй, төлөвлөсөн хугацаанаасаа хоцорно гэсэн үг. Түүнээс гадна ургац хураалт, өвс хадлангийн бэлтгэл, өнгөрсөн жилийнх шиг эрчим хүчний ТЭГ зогсолт болгохгүй, шугам сүлжээ засварын ажилгээд олон ажил цаг уурын нөхцөлөөс хойшлох, хийгдэж чадахгүй байдалд хүрэх нь.  Тэгэхээр сайд, дарга нар нь хугацаандаа орно гэж зурагт, сониноор ярилцлага өгөөд ч төлөвлөсөн хугацаанд орно гэж лав харагдахгүй байна.

Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн долоо, наймдугаар сард бороо орно гэж анхааруулсаар байхад ажлаа урагшлуулж, шахаж, цагаа зөв төлөвлөж хийдэггүй зан энэ жил ч дахин давтагдах нь. Цаг нартай уралддаг шиг, байгаль цаг ууртайгаа уралдаж бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй бол энэ сарын сүүлээр уулархаг газраар цас орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулсан.

Гэтэл салбар яам, харьяалах байгууллагууд нь даншиг, ойн баяр гээд баяраа ч дуусгаж чадахгүй тун завгүй, наадамлаж, наадамд бэлтгэж сууна.  Энэ их усархаг борооноос болж бүтээн байгуулалт, засвар шинэчлэл, төлөвлөсөн ажил, өвлийн бэлтгэл хэцүүдэх нь ээ, дарга нараа. Найр, наадмаа хойш нь тавьж төлөвлөсөн ажилдаа ханцуй шамлан орвол яасан юм бэ.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-08-06 202.126.89.230

Хагарлын гамшиг, поп шоун дээр байгалийн хүндрэл нэмэхээр биелэх амлалт яаж байхав дээ … Тэртэй тэргүй хугацаагү боллоо доо

Avatar

zochin 2019-08-06 202.179.24.155

naadam ,bayraa boliochee, UB chot chin usand jivj bna,deevrees us goojood , tog tasaldaad bid zovj bna. Chajuu chorsch chine bair usand avtagdlaa, ter zoor garaje aimaaaaaaar

Avatar

н**ш ГЭЖ 2019-08-06 202.179.24.187

МОНГУУ УЛС ЗГ-ТАЙ ТЭР Ч БҮҮ ХЭЛ ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ГЭЖ БАЙГАА. ТЭНД НЬ САЙД ДАРГА ЦАЛИН ПҮНЛҮҮ АВЧИХСАН, ЖИЙП УНАЧИХСАН ХАУЗАНД АМЬДАРЧ БҮҮР ОЙМС БАНДААШИНДАА ДОЛЛОР ЧИХСЭН СУУЖ БАЙДЫМ ГЭСЭН.

Avatar

зочин 2019-08-06 202.9.43.35

Засаг толгойлж байгаа мал юу хийхээ мэдэхгүй байгаа юм биш үү .. Улс удирдах , баталион захирах , хоёр ч газар тэнгэр шиг ялгаатай байлгүй дээ ..

Avatar

Иргэн 2019-08-06 139.5.218.236

Төрийн яам агентлагууд бүх шатандаа ажил нь зогссон найр наадам зугаа цэнгээн хөөцөлдөөд явсан Засгийн газрын гишүүд ажилаа хийхгүй нэг ёсондоо дампуурлын байдалд шилжжээ.Ерөнхийлөгч Улсын их хурлын дарга нар нэг юм бодох цаг болжээ.

Avatar

Зочин 2019-08-06 95.130.12.33

АВТО ЗАМЫН АВИЛГАЧИД АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ ТӨСВИЙН МӨНГӨӨР ТУЙЛСАН ХАР АВИЛГАЧИД АВИЛГААР АВСАН МӨНГӨӨР ЧИНЬ ЗАМЫН ЗУЗААН НИМГЭРЧ, ӨРГӨН НЬ ХАСАГДАЖ ХАР НҮХТЭЙ ЗАМААС ЧИНЬ БОЛЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ МОНГОЛ ХҮНМИЙ АМЬ НАС ГЭР БҮЛ, НЯЛХ НЯРАЙ ХҮҮДИЙН АМЬ НАС ҮРЭГДЭЖ БАЙНА ХАР АВИЛГАЧИДАА ҮЙЛИЙН ҮР ГЭЖ ТА НАРТ ОЧИНООО

Avatar

Зочин 2019-08-06 43.242.243.177

Халуун ус 10 хоног таслана гэсэн.Одоо тасраад 23 хонож байна.Арай л бнаа.Хотод бол МАН үнэхээр засаглаж чадахгүй юм бнаа. Улс төр биш амьдралын бодит байдлыг л хэлж бна шүү.

Avatar

Зочин 2019-08-06 43.242.243.177

Байгалийн юмыг яалтай ч билээ.Хамгийн их урсгал явдаг хоёр хэсгээ зэрэг хаачихсан.олигтой явж байгаа юм ч алга.Ажлын з/б бхгүй.Хэлэн хэлэн муу буурал Үүлийн үед зам засвар, уулзвар, дулаан усны засварыг богино хугацаанд ямар сайхан хийдэг байваа.4 жил аятайхан байсан шүү.

Avatar

Зочин 2019-08-06 202.131.245.243

Бороог дарга зогсоож, бас оруулж чадахгүй шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-06 103.99.103.99

авилгалаар авсан том том машин хөөрөг дээлээ өмсөөд бас болоогүй хэдэн адуу уралдуулаад авгай хүүхдээ дагуулаад наадаад байж дээ дарга нар минь өмсөж зүүсэн эдэлж хэрэглэсэн зугаацаж цэнгэсэн болгоных нь санхүүжилт авилгал гээд бодохоор би лав дур гутаад бөөлжис зутгаад байх юм. өөрсдөө бол нүүр царай зүрх тархиа ширлэчихээд д алхаад байдаг байх даа.

Avatar

Зочин 2019-08-06 66.181.186.192

Бороо ,дарга хоёрт амин холбоо байхгүй. Бороо өөрөө орох эсэхээ шийднэ.

Avatar

Зочин 2019-08-06 66.181.170.73

Түй ч хамаагүй юм байна. авлигад идэгдсэн өлөн бөөснүүд хамаг ажлыг хужаад өгч хэд дахин өндөр үнээр хийлгэж улс эх орныг цуслан мөлжиж байна. монгол улсын төрийн тэргүүн мянган гуравдагч хөршийн бодлого яирад, ану айлчлаад түншлээд аюлгүй байдал яирад ч нэмэргүй энд хулгайчууд нь бүгдийг хятадуудтай хуйвалдаж идэж ууж цусалж байна. зүгээр нэг асфалтан замыг монголчууд яагаад тавьж чаддаггүй юм бэ ПИЗДАА ПҮЛТҮҮШ ЛАЛАРАА

Avatar

Зочин 2019-08-06 66.181.170.73

Монголын замынхан баярлах биш харин жагсвал таарна. 90 жил хөгжсөн салбар байтал өнөөдөр бүх авто зам гүүрийг чайнаа компаниуд хийж байна. худлаа гэвэл дарханы замыг хар 200 гаруй км замыг хятадын 5 компани хийж байна. Налайхын замыг бас хятад, хөшигтийн хөндийн хурдын замыг бас хятадууд хийсэн. замын цагдаагийн урд давхар гүүр бас х***а энэ чинь юу болж байнаа монголчуудаа, энэ арай дэнэдэж байна. х*******н таваг долоосон хувгай коммунис дарга нарт үндэсний компани, монголын хүнийн ажлын байр

Avatar

иргэн 2019-08-06 202.131.242.254

ажилаа хиил дээ. тууз яахав ээ дууссаны дараа л хайчилалдаа. даруухан даруйхан ажилаал эхлүүлж үз. яаманд чинь ажлаа хийх хүн байна уу? бүгд л эзэнгүй байх юм.

Avatar

Иргэн 2019-08-06 66.181.169.66

Зам тээврийн хөгжлийн яамныхаан. Баахан тууз хайчилсан дарга нараа одоо ажлаа хийгээчээ. Ард түмэн чинь хэцүүдлээ. Алхах, гишгэх газаргүй боллоо.

Avatar

Ард түмэн 2019-08-06 202.131.238.166

Уул нь бол Ь хотоос Налайх хүртэл 35-45 км. Энэ богинохон юм замыг заавал 11 сар гэлгүй хэд хэдэн компанид (5-10 компанид) өгөөд даруй засаж шийдвэрлэх бүрэн боломжтой. Мөн монголын бүтээн байгуулалтыг бий болгохын тулд ажилгүй залуучууд болон хорих ангид ял эдлэж байгаа хүмүүс зэргийг дайчлан цалин олгоод түргэн шийдвэрлэх боломжтой санагдаж байна.

Avatar

Зочин 2019-08-06 66.181.160.45

tiin sh dee te

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж