Бороо орж л байг уу, дарга аа!

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Бороо орж л байг уу, дарга аа!

Бороо орж л байг уу, дарга аа!

Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн их баяр наадам наймдугаар сарын 10, 11-нд  Хүй долоон худаг “Монгол наадам” цогцолборт болохоор товлогджээ. Дахиад л баяр болох нь. Гурван өдөр наадамлаж, наадмын дараа аймгуудын ой, даншиг, хурим найр гээд наадамласаар байтал намар болж, өвлийн бэлтгэлээ базаах цаг аль хэдийнэ хаяанд ирж, хаалга тогшиж сууна. Наадмын дараа намар гэдгээ “умартаж” баяраас ойн баяр, ойн баяраас хурим найр хэсдэг учраас ийн хэлц гарсан биз.

Энэ жил бүтээн байгуулалтын хэд хэдэн том ажил төлөвлөөд байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас төлөвлөсөн хугацаандаа орно гэдэг юу л бол. Ялангуяа Дархан-Уул-Улаанбаатар чиглэлийн зам, Налайхын зам гэх мэтчилэн том замууд ашиглалтад орно гэхэд итгэхэд бэрх болов. Дархан-Улаанбаатар чиглэлийн зам гэхэд бүтээн байгуулалтын ажил нь 10 хүрэхгүй хувьтай, Налайхын замаа бороо орхоор бүр, түр замтай нь цуг хаачих жишээтэй.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ойрын үед усархаг бороо орно гэдгийг анхааруулж байна. Бороотой үед зам засварын ажил хийгдэх боломжгүй, төлөвлөсөн хугацаанаасаа хоцорно гэсэн үг. Түүнээс гадна ургац хураалт, өвс хадлангийн бэлтгэл, өнгөрсөн жилийнх шиг эрчим хүчний ТЭГ зогсолт болгохгүй, шугам сүлжээ засварын ажилгээд олон ажил цаг уурын нөхцөлөөс хойшлох, хийгдэж чадахгүй байдалд хүрэх нь.  Тэгэхээр сайд, дарга нар нь хугацаандаа орно гэж зурагт, сониноор ярилцлага өгөөд ч төлөвлөсөн хугацаанд орно гэж лав харагдахгүй байна.

Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн долоо, наймдугаар сард бороо орно гэж анхааруулсаар байхад ажлаа урагшлуулж, шахаж, цагаа зөв төлөвлөж хийдэггүй зан энэ жил ч дахин давтагдах нь. Цаг нартай уралддаг шиг, байгаль цаг ууртайгаа уралдаж бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй бол энэ сарын сүүлээр уулархаг газраар цас орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулсан.

Гэтэл салбар яам, харьяалах байгууллагууд нь даншиг, ойн баяр гээд баяраа ч дуусгаж чадахгүй тун завгүй, наадамлаж, наадамд бэлтгэж сууна.  Энэ их усархаг борооноос болж бүтээн байгуулалт, засвар шинэчлэл, төлөвлөсөн ажил, өвлийн бэлтгэл хэцүүдэх нь ээ, дарга нараа. Найр, наадмаа хойш нь тавьж төлөвлөсөн ажилдаа ханцуй шамлан орвол яасан юм бэ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж