Голд 64 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Голд 64 хүн амиа алджээ

Голд 64 хүн амиа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд ослын нийт 72 тохиолдол гарч, 64 хүн амь насаа гол усанд амь насаа алджээ. Үүний 55 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ОБЕГ усны ослын хоёр удаагийн дуудлагаар эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Тухайлбал, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ 08.03-ны өдөр “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар ажиллаж байна. Эрэн хайх ажиллагааг явганаар болон завиар зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 15 удаагийн шумбалтыг хийгээд байгаа аж.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ 08.04-ний өдөр ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн талаар мэдээллээ. Эрлийн ажиллагаа мөн үргэлжилж байна.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. Мөн ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орох мэдээ байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Үер усны аюулаас болгоомжлох,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж