Тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл болдог

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл болдог

Тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл болдог

Улс төрийн тогтворгүй байдал, төрийн бодлогын ойлгомжгүй байдал, улстөрчид нь авлигад идэгдсэн зэрэг нөхцөл байдал нь зарим тохиолдолд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл болдог. Учир нь, дээрх нөхцөл байдлыг ашиглан гаднын хөрөнгө оруулагчид өөрт ашигтай шийдвэрээ гаргуулж чаддаг гэдгийг судлаач Ө.Номинцэцэг "Ази тив дэх баялгийн хараалд өртсөн улс орны худалдааны логистик" номд нийтлүүлсэн судалгаандаа онцолжээ.

Тэрбээр  Төв Азийн найман далайд гарцгүй орны хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн судалгаа хийж, түүнийгээ "Ази тив дэх баялгийн хараалд өртсөн улс орны худалдааны логистик" номд нийтлүүлсэн байна. Тодруулбал, Армени, Азербайжан, Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг улс нь далайд гарцгүй 32 улсаас хамгийн их гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ татдаг нь аж. Мөн эдгээр улсын байгалийн баялаг, газарзүйн онцлог, нийгэм-эдийн засгийн төрөлжилт нь ихээхэн онцлогтой болохыг судлаач онцолсон байгаа юм. Учир нь зарим нэг улс нь хоёр ба түүнээс дээш улсын нутаг дэвсгэрийг дамжин байж далайд хүрэх боломжтой болдог юм байна.

Холбоотой мэдээ

"Баялгийн хараалтай улсад Засгийн газрын хулгай ихэсдэг"

Судалгаанаас харахад, дэлхий даяар 1996 онд 300 тэрбум ам.долларт хүрч байсан ГШХО 2016 онд 2 их наяд ам.долларт хүрээд 2018 онд 1 их наяд ам.доллар хүртлээ буурч байжээ.

2017 онд Тунисын эдийн засагч дэлхийн 109 орныг ГШХО татах чадвараар нь ангилахад дээрх найман орноос Казахстан 50 –р байрт, Азербайжан 64-т жагссан байна.

Казахстан бол газрын тосны баялаг ихтэй, үйлдвэрлэл хөгжсөн орон. ГШХО нь 9 тэрбум ам.доллар. Азербайжан,Туркменистан зэрэг улсын ГШХО нь 4 тэрбум ам.доллар.

Харин Монгол Улсын хувьд ГШХО улс төр, Засгийн газрын бодлого, эрдэс баялгийн үнийн хэлбэлзлээс үүдээд сүүлийн жилүүдэд тогтмол буурч байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь ажлын байр бий болгож, орчин үеийн техник, технологи нэвтэрч, дэд бүтэц хөгжих боломжтой байдаг. Иймээс улс орнууд хөрөнгө оруулалт татахын тулд шинэ бизнес эхлэхэд таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого гаргаж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох нь чухал гэдэг дээр ихэнх судлаач санал нэгддэг.

Монгол Улс далайд гарцгүй 32 улсын нэг. Далайд гарцгүй байна гэдэг бол өөрөө хүндрэл. Хүнтэй зүйрлэх юм бол гараа хүлүүлсэн хүн л гэсэн үг. Иймээс хөгжлийг төлөвлөхөд хэцүү байдаг. Далайд гарцгүй орнуудын нийтлэг шинж нь байгалийн баялаг. Үүнээсээ хараат.  Ийм улс баялгийн хараалтай нүүр тулдаг. Баялгийн хараалд өртсөн улсад валютын ханш хэлбэлздэг, авлига цэцэглэдэг, Засгийн газрын хулгай ихэсч, боловсролгүй улстөрчид эрх мэдлийг гартаа төвлөрүүлдэг. Энэ шинж тэмдэг Монгол Улсад эртнээс илэрсэн гэдгийг Австрали улсын Воллонгонг хотын их сургуулийн эрдэмтэд хэлдэг. Харин баялгийн хараалаас ангижрахад эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд чөлөөт бүсээ дэмжих хэрэгтэй. Чөлөөт бүсийг цогцоор нь хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудлыг шийдэх нь чухал гэдгийг МУИС-ийн Бизнесийн их сургуулийн багш Ц.Цолмон дурдсан байдаг.

Холбоотой мэдээ

2009 оны мастер төлөвлөгөөгөөр чөлөөт бүсээ хөгжүүлсээр байх уу?

2009 оны мастер төлөвлөгөөгөөр чөлөөт бүсээ хөгжүүлсээр байх уу?

Харин үүнийг шийдэх арга зам нь Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Ө.Номинцэцэг судалгаандаа дурдсан билээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж