Ерөнхийлөгч “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа | News.MN

Ерөнхийлөгч “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Ерөнхийлөгч “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Ерөнхийлөгч “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /08.05/ Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халхгол сумыг шинэчлэх төслөө танилцуулж, улмаар ОХУ-ын тал санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халхгол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэнээр, газар шорооны ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд эхэлсэн юм.

ХАЛХГОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 80 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламжийг барьж байгуулж байна. Ингэхдээ дэд бүтцийг буюу халуун хүйтэн ус, ариун цэврийн байгууламжийг шийдэж байгаа юм.

Дэлгэрэнгүйг үзнэ үү:

Бүтээн байгуулалтыг “Их модун” компани гүйцэтгэж байгаа бөгөөд 120 гаруй хугацаат цэргийн алба хаагч, 200 орчим ахлагч, оффицер, нийт 500 гаруй хүн оролцож байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа нь төслийг цаг хугацаанд нь чанартай хийж дуусгахад хамгийн том түлхэц болж байна.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 60-аад онд гаргаж байсан. Одоо бид XXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй.

Мөн ахуй буюу XXI зуунд хүн яаж амьдрах ёстой вэ гэдэгт, хоёрдугаарт малчдын орлогыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарлаа хандуулдах шаардлагатай юм. Хөдөөгийн, сумын иргэдийн малаас гаралтай түүхий эд нь баталгаатай борлогддог байлгах, нөгөө талаасаа газар тариалангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Халхгол сумаар жишээ авахад Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай энэ бүс нутагт газар тариаланг хөгжүүлж хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн экспортлох боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь ямар нэг байдлаар боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзэж байна.

Мөн Халхголын тулалдааны 80 жилээр бөх барилдуулж, морь уралдуулаад зогсох бус бодит бүтээн байгуулалт босгоё гэж ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ ярьсан. Үр дүнд нь бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн. 2019 оны есдүгээр сарын 3-нд бид 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ үед шинэ сумын бүтээн байгуулалт дуусч, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байх болов уу.

Энэ мэтээр бид алслагдсан 100 гаруй сум, орон нутгаа хөгжүүлэх шаардлагатай. 2012 онд УИХ-аар алслагдсан сумдаа шинэчлэхээр болсон 2, 3 хан сум шинэчлэгдээд энэ ажил зогссон. Та бүхэн Халхголын бүтээн байгуулалтаар сум шинэчлэх ажил амжилттай үргэлжилж байгааг харж байгаа байх. Мөн ажилд барилгын цэргийн ангийнхан оролцож байгаа. Дотоодын ажиллах хүчнээрээ бахархаж байна” гэлээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Багш 2019-08-06 112.72.12.14

Дунд сургуулийн Захирал танаа

Англи хэл дээр хичээл нь явагддаг олон улсын дунд сургуулиудийн ахлах ангиудад дэлхийн шинэ түүхийн хичээл, дунд ангиудад дэлхийн түүхийн хичээл, бага анги, 6-р ангид математикийн хичээлийг англи хэл дээр заана, ахлах дунд ангиудад шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэл дээр төлөвшүүлэх англи хэлний хичээлийг тус тус заана. 80602037

Avatar

Ж.Цогтсайхан 2019-08-06 112.72.12.14

За ямар ч байсан Ялалтын баярын өмнө энэхүү бүтээн байгуулалтыг зүгээр л дуусга за юу!!

Avatar

Зочин 2019-08-06 202.131.247.12

энэ алслагдсан ёуманд юун аймаар нүсэр социализмын үеийн засаг даргын ордон байрих ямар хэрэгтэй юм бол дараа нь энэнийхээ урсгал зардлыг яаж төлөх бол үүний оронд цжмжрхэн авсаархан захиргааны байрбариад бусдыг нь хүн ардыг соёлжуулах спорт хүүхдийн хөгжлийн төв болговол арай илүү дээ

Avatar

Зочин 2019-08-06 66.181.161.89

Байшинтай газар хүн амьдардаггүй, ажилтай орлоготой газар хүн амьдардаг. Ажилтай орлоготой бол хүн тэр орлогоороо байшингаа бариад амьдарна. Ажилгүй орлогогүй бол байшингийнхаа урсгал зардлыг дийлэхгүй байшин нь балгас болно.

Avatar

Зочин 2019-08-06 202.9.42.107

Яасан ч доожоогүй, архитектурын хувьд муухай, хоцрогдсон зураг төсөл хийсэн юм бэ? Шүүмжлэх дон туссан гэж битгий харааж загнаад байгаарай. Шүүмжилмээр юм байвал хэлж л байж бид хөгжинө.

Avatar

Зочин 2019-08-06 193.57.67.241

НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН ГЭДЭГ ҮГНЭЭС БҮР МӨСӨН САЛМААР БАЙНА. ОРОН НУТГИЙН ТҮВШИНД ГЭХЭЭР УДИРДАЖ ЧАДАЖ БАЙГАА БИЛ ҮҮ? ОРДОН МӨН БИЛ ҮҮ? ЗА ЯАЖ БАЙЖ ЭНЭ НЭГ ХАГАС ФЕОДАЛ, ХАГАС СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ҮЗЭЛ БОДЛООС САЛАХ ВЭ?

Avatar

зочин 2019-08-06 202.9.43.35

Зэвсэгт хүчнийг хүрзэт хүчин болгож байгаа командлагч ийг яах ёстой юм болоо ? . Ажилгүй залуучууд дүүрэн байхад шал өөр үүрэгтэй хүмүүсийг зүтгүүлээд байгаа нь яаж байгаа юм болоо ?

Avatar

Зочин 2019-08-06 107.181.177.139

1-3 жил цэрэгт яваад эх оронч тэсвэр хатуужилтай болчихдог бол өдийд Монголд архидалт, ажилгүйдэл, эцэггүй хүүхдүүд гэж байхгүй байх байлаа.

Avatar

Зочин 2019-08-06 107.181.177.139

Оросоос 8 сая евро авчихаад цэргүүдээр үнэгүй шахуу ажилуулаад байх юм. Дарга нар бас л идэж уужээ. Хөдөөний залуус цэрэгт явж улс төрч дарга нарын үнэгүй барлаг боол болох юмдаа. Эх орон нэрээр хошигруулсан хөдөлмөрийн боолчлол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж