Монголбанк шинээр дурсгалын зоос худалдаанд гаргалаа | News.MN

Монголбанк шинээр дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Монголбанк шинээр дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Монголбанкнаас эрхлэн гаргадаг дурсгалын зооснууд олон сэдэвтэй бөгөөд түүний нэг нь түүхэн үйл явдлын ойнуудад зориулагддаг бөгөөд энэ жил Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, “Халхын гол 80 жил” дурсгалын зоосыг үйлдвэрлүүллээ.

Мөн уг зоостой хамт “Хот мандал хэмээх Дуйнхор бурханы орд харшийг дүрсэлсэн “Хот мандал” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаад байна. Дашрамд сонирхуулахад Хот Мандалын голд Дуйнхор бурхан орших, тойроод 365 бусад бурхан байх энэхүү дүрслэлийг “Цогт цагийн хүрдэн” хэмээн нэрийддэг байна.

1. “Халхын гол 80 жил” дурсгалын зоос

Зоосны нэр: Халхын гол 80 жил

Зоосны нэрэлсэн үнэ: 5000 төгрөг

Металл: 999 сорьцтой мөнгө

Жин: 31,1 грамм

Хэмжээ: 39 мм

Зоосны худалдан борлуулах үнэ: 300,000 төгрөг

2. “Хот Мандал” дурсгалын зоос

Зоосны нэр: Хот Мандал

Зоосны нэрэлсэн үнэ: 2000 төгрөг

Металл: 999 сорьцтой мөнгө

Жин: 93,3 грамм

Хэмжээ: 65 мм

Зоосны худалдан борлуулах үнэ: 1,500,000 төгрөг

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж онлайнаар худалдан авах боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bb 2019-08-06 103.111.68.3

300,000 төг юм бол яагаад 3000төг гэж бичдэг бнаа??//

Avatar

Зочин 2019-08-06 103.111.68.3

5000

Avatar

333 2019-08-06 103.14.38.144

их сайхан дурсгал байна. баяр хүргэе,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж