Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян үргэлжилж байна

Банкны салбар нь харилцагч үйлчлүүлэгчиддээ дээдлэн хүндэтгэж, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхээс гадна харилцагчаа аливаа санхүүгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргийг хүлээдэг. Энэхүү үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн дагуу 2 жил тутам харилцагчдын хувийн хэргийг бүрдүүлэх аяныг арилжааны бүх банкууд хэрэгжүүлэн өөрсдийн харилцагчдынхаа мэдээллийг шинэчлэдэг уламжлалтай.

Капитрон банк нь дээрх ажлын хүрээнд харилцагчаа эрсдэлээс хамгаалах зорилгоор “Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ыг зохион байгуулж байна.

Эрхэм харилцагч та 2019 оны 08 сарын 20-ны өдрийн дотор өөрт ойрхон байрлах Капитрон банкны салбар нэгжид хандан, өөрийн мэдээллээ шинэчлэн баталгаажуулаарай.

Шинэчлэн баталгаажуулах мэдээлэлд,

  • Холбоо барих утасны дугаар;
  • Холбогдох имэйл хаяг;
  • Байнгын оршин газрын хаяг;
  • Хөдөлмөр эрхлэлт г.м.

“Харилцагчийн мэдээлэл шинэчлэх аян”-ы талаар дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны лавлах 1800-2020 дугаараас болон тус банкны өөрт ойрхон салбар нэгжээс авна уу. Бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилласан эрхэм харилцагч танд баярлалаа.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж