Улаанбаатар хотод өчигдрөөс /2019.08.05/ эхлэн усархаг бороо орсноор авто замууд усанд автаж, мөн Налайхын түр замыг хаагаад байна.
Налайхын замыг шинэчлэн барих ажил өнгөрсөн хавар эхэлснээр түр зам гарган, тээврийн хөдөлгөөнийг зохицуулах болсон юм. Гэвч усархаг борооны улмаас түр зам аюултай болсон тул хаахаас аргагүйд хүрчээ. Гэхдээ түр замыг хэд хоног хаах нь тодорхойгүй байгаа юм. Холбогдох газрууд өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэн тодорхой шийдвэр гаргах ажээ.
Бороо үргэлжлэн орсоор байвал түр замыг засварлах боломжгүй юм байна. Иймээс Налайх дүүргээс Улаанбаатар хотыг зорих, мөн Налайхыг зорих бол Төв аймгийн замаар зорчихыг холбогдох албаныхан сануулж байна.
Улаанбаатар хотын авто замуудын дийлэнхэд ус зайлуулах суваг тавигдаагүй, баригдсан нэгнийх нь суваг хог шороогоор дүүрснээс усархаг бороо орох бүрийд нийслэл усанд автдаг.
Өчигдрөөс эхлэн орсон бороо өнөөдөр ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд нийслэлийн Онцгойгийнхон бэлэн байдалд ажиллаж буй юм.
Холбоотой мэдээ