Цэвэрхэн наадахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

Цэвэрхэн наадахыг уриаллаа

Хүй долоон худгийн цэвэр, цэмцгэр байдлыг хангахаар Сүхбаатар дүүрэг болон Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэсийн 100 ажилчин ажиллаж байна. Эдгээр 100 ажилчин цаг тутамд тухай орчноо эргэн цэвэрлэж байгаа юм. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хог, хаягдал багатай, сайхан наадаж байна. Гэсэн ч хог, хаягдлаа хаясаар байна. Тиймээс наадамчид маань хог хаягдлаа хогийн саванд хаяж, цэвэрхэн, соёлтой наадахыг тохижилт үйлчилгээний ажилтнууд уриалж байна. Биднийг цэвэрхэн, сайхан орчинд наадуулах гэж цаг наргүй ажиллаж буй тохижилтынхноо хүндэтгэж, цэвэрхэн наадахыг News agency монголчууддаа уриалж байна.

Д.УУДАМ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж