ОХУ-ын эсрэг Америкийн шинэ хориг | News.MN

ОХУ-ын эсрэг Америкийн шинэ хориг

ОХУ-ын эсрэг Америкийн шинэ хориг

ОХУ-ын эсрэг Америкийн шинэ хориг

АНУ-ын Сангийн яамны дэргэдэх Гадаад хөрөнгийн хяналтын газраас Оросын эсрэг авч буй шинэ хориг арга хэмжээ наймдугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болно гэж мэдэгдэв.

Энэ нь ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг Их Британид хордуулсан хэрэгтэй холбоотой авч буй хоёр дахь багц арга хэмжээ аж. Энэ хүрээнд АНУ Оросын Засгийн газрын өртэй холбоотой хэсэгчилсэн хязгаарлалт хийхээр болжээ. Энэ удаагийн хориг арга хэмжээ нь төрийн өмчит компаниудад хамаарахгүй юм байна.

Вашингтон Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухайгаа наймдугаар сарын 3-нд мэдэгджээ.

Сергей, Юлия Скрипаль нар өнгөрсөн оны хавар Солсбери хотоос ухаангүй олдсон. Британийн эрх баригчид тэднийг Оросын тусгай албад хордуулсан гэж таамагладаг ч Оросын эрх баригчид эрс үгүйсгэсээр ирсэн юм.

Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ ОХУ-ын эсрэг эхний хоригийг 2018 оны наймдугаар сард авч байв. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 4-ний өдөр Сергей Скрипалийг охин Юлиягийнх нь хамт Их Британийн Солсбери хотын худалдааны төвийн ойролцоох сандал дээр ухаангүй байхад нь олсон бөгөөд энэ хэргийн дараа Их Британи улс Оросоос тайлбар шаардаж, зарим улс ОХУ-ыг уг хэрэгт буруутгасан билээ.

ОХУ тэднийг  “Новичок” гэх мэдрэл саажуулдаг бодисоор хордуулсан гэж Их Британи буруутгасан бол АНУ-ын засаг захиргаа ч мөн Орост уг хэргийг тохохыг хүсч байгаа талаар шинжээчид мэдээлж байв.

ОХУ Сергей Скрипалийн хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тагнуулч асан Сергей Скрипалийн хэргийн тухайд “Солсбери хотод ОХУ-ын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд бид оролцоход бэлэн байна.

Энэхүү эмгэнэлт явдлын талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олж мэдлээ. Толгойд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл нь уг бодис дайн тулаанд ашигладаг хордуулах бодис байсан бол Сергей Скрипаль болон түүний охин газар дээрээ нас барах байсан. Энэ хэрэгт Оросыг буруутгахаасаа өмнө болсон явдлын учрыг олох хэрэгтэй. Орост уг бодис байдаггүй. Бид химийн зэвсгээ олон улсын ажиглагч нарын хяналт дор устгасан” хэмээн хэлсэн билээ.

Сергей Скрипаль нийт 13 жил хоригдох ялтай байсан бөгөөд тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдсан хүмүүсийг солилцох хүрээнд 2010 онд АНУ-д шилжиж, тэндээсээ Их Британид “суурьшчээ”.

СЕРГЕЙ СКРИПАЛЬ АМЬД-

ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийн зээ дүү Виктория Скрипаль “РИА Новости” агентлагт авга ах нь өнгөрсөн зургадугаар сарын 26-нд гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсан тухай мэдээлжээ.

Викториягийн хэлснээр, зургадугаар сарын 20, 23-ны өдөр Сергей, Юлия нарын төрсөн өдөр тохиосон бөгөөд авга ах нь гэр бүлийнхэнтэйгээ ердөө таван минут ярьсан байна.

Тэрбээр "Түүний бүх дуудлага таван минутаас хэтэрдэггүй. Тийм л хугацаагаар бидэнтэй харилцах боломж олгодог байж магадгүй. Энэ удаа тэрбээр ОХУ руу буцах бодолгүй байгаагаа хэлсэн. Гэхдээ гэр бүлийнхэн нь Сергей Скрипаль ээжийнхээ төрсөн өдрөөр утсаар залгаж яриагүйд их гайхаж байна. Мэдээжийн хэрэг, бид хүлээсэн. Эмээ маш их бухимдсан” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC, TASS, АиФ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-06 122.201.31.136

Энэ удаагийн хориг арга хэмжээ нь төрийн өмчит компаниудад хамаарахгүй гэжээ Мэдээж оросын төрийн өмчит компаниуд хулгай авилгалд идэгдсэн

Avatar

Зочин 2019-08-06 174.242.66.82

Haha. Turiin umchit companiudaas n odoo boltol haraat yum chin yahiin. Titan hungun tsagaan puujingiin hudulguur mudulguur geed zunduun yum bgaa orosoos avdag.

Avatar

Urvagchiig ustgah l heregtei 2019-08-06 162.229.188.40

Ulsiinhaa tagnuuliin gazar ajillaj baisan baij uur uls ruu garch davhar tagnuul hiij ashig harj yavsan uudgui urvagchiig ustgasan ch yadgiin

Avatar

Зочин 2019-08-06 202.126.89.228

Iim urvagchidiig tonilgoh heregtei shd. Hamag nuuts material undur uneer zaraa biz

Avatar

зочин 2019-08-06 202.9.43.35

Орчин үеийн бүх улс орон Америкийн хуулбар . Үндсэн хууль, ерөнхийлөгч , парламент , энэ тэр гээд л .. Орос ,Хятад, Хойд Со – гууд бол хамгын муу , зэрэмдэглэсэн хуулбарууд нь шдэ .

Avatar

Зочин 2019-08-06 202.179.25.27

Францын хуулбар гээч. Ардчилсан хувьсгал анх Францад болсон. Америкт биш. Америк нь Францын үндсэн хуулийг импортлосон байна. Дараа нь Герман нутагшуулсан. Монгол 90 онд Германаас их будаа идсэн. Одоо Скандинавыг хуулах янзтай. Хүмүүс ардчилалыг Амеркаас хуулсан гэж бодоод байдаг нь буруу ойлголт. а**с энэ тэр гээд.. Амерктай төстэй юм Монголд юу ч байхгүй. Америк бол олон үндэстэнээс бүрдсэн муж улсуудын нэгдэл, ерөнхийлөгчийн засаглалтай, намын гишүүнчлэлгүй. Харин Германыг жоохон дууриасан.

Avatar

зочин 2019-08-06 202.9.43.35

Америкийн анхны ерөнхийлөгч 1789 оны 4 сарын 30 нд сонгогдов , Францын хувсгал 1789 оны 6 сарын 14 нд эхлэв .

Avatar

Зочин 2019-08-06 103.26.195.117

Заа бүүр ардчиллын анхны угшлыг ярих юм бол болхидуу хэлбэрээр эртний Грекээс үүсэлтэй юмаа гэж…

Avatar

РАВДАН 2019-08-06 66.181.161.11

БАРЬЦААЛСАН Л ХЭРЭГ ШД.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж