Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр замыг Тээврийн цагдаагийн албанаас бүрэн хаахаар болжээ. Тодруулбал, Налайхын постоос Баянзүрхийн товчоо хүртэлх замыг хааж байгаа юм байна. Одоогоор тус замыг хэзээ нээх нь тодорхойгүй байна. Налайх чиглэлд зорчих иргэд Төв аймгийн замыг сонгон зорчих боломжтой юм байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
А.АНИР
Зочин 2019-08-05 203.91.115.44
Чухам. Хуучин замыг нь хуулалгүй, хажуугаар нь зэрэгцүүлээд л зам тавих байсан юм. Хуучин замыг хуулах ажил гэж төсвөөс хэдэн төгрөг идэж уусан л байгаа даа. Энэ хавар харж байхад хэсэгчлээд эвтэйхэн авбал 10 гаруй м.кв талбайтай, бараг тохой зузаан сайхан хавтангуудыг хагалж, бутлаад ойролцоох хонхорт булах маягтай. Хэдэн төгрөг идэх, завших боломж гарвал улс орон яаж ч хохирсон хамаагүй хэсэг хүмүүс дээгүүр байна.
Зочин 2019-08-05 203.169.49.123
Nalaix zam zaaval zapaas zamtai baix ni uls oroni chuxal ued ontsgoi xeregtei.