Бөө нар байгалийн гамшгаас аврахыг дээд тэнгэрээс гуйжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Бөө нар байгалийн гамшгаас аврахыг дээд тэнгэрээс гуйжээ

Бөө нар байгалийн гамшгаас аврахыг дээд тэнгэрээс гуйжээ

Орос, Монгол, Герман, Польшийн 50 орчим бөө Байгаль нуурын Ольхон аралд наймдугаар сарын 4-ний өдөр цуглаж, энэ бүс нутагт нүүрлээд байгаа байгалийн гамшгийг гэтлэхэд туслахыг дээд тэнгэрээс гуйсан тухай бөөгийн "Тэнгери" төв РИА Новости-д мэдээллээ.

Энэ бүс нутагт өнгөрсөн зургадугаар сарын эхээр үерийн аюул нүүрлэсэн бол одоо түймэрт нэрвэгдээд байгаа юм.

"Ёслолд Монгол, Буриад, Герман, Польшийн 50 гаруй бөө оролцсон. Маш хүчтэй энергийг төвлөрүүлж чадсан. Тайлгад идээ, шүүсээр өргөл барьсан” хэмээн “Тэнгери” төвийн ажилтан хэллээ.

Наймдугаар сарын 4-ны байдлаар Эрхүү, Красноярск мужид нийт гурван сая гектар талбайд түймэр асч байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж