Үндэсний их баяр наадам улс орон даяар өргөн дэлгэр болж байна. Өнөөдөр 11 цаг 20 минутад Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Наадмын нээлтэд уламжлал ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс гадна төрийн түшээд, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, бусад албаны хүмүүс оролцож байна. Наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар сурын талбайгаар зочилсон юм. Уламжлал ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурын талбайд гарч, гурван сум тавилаа.
Сурын харваа урианхайн харваагаар уржигдар эхэлсэн. Өнөөдөр халх сурын харваа үргэлжилж байгаа юм. Энэ удаад 350 харваач цэц мэргэнээ сорьж байна. Харваачдын тоо цөөрсөн гэдгийг шүүгчид онцолсон. Дээрээс нь халуун байгаа учраас харваачид сум тавихад хүндрэлтэй байгаа зэрэг асуудал бий гэдгийг хуучиллаа.
Б.ЗАЯА