Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

Есөн хүүхэд төөрчээ

Есөн хүүхэд төөрч, алга болсон тухай Хүй долоо худагт  ажиллаж буй Цагдаагийн албанд мэдэгджээ. Манай сурвалжлагч Д.Уламбаярын мэдээлснээр, ой гарантайгаас эхлээд зургаан нас хүртэл есөн хүүхэд алга болоод буй аж. Хүй долоон худагт цагдаагийн 3000 гаруй алба хаагчид хамгаалалтанд гарч буй бөгөөд давхар хөдөлгөөнт камераар хянаж буй гэнэ.

Үүнээс гадна баяр наадмын өдрүүдэд голын эрэг орчмоор иргэд зугаалах нь ихэссэн бөгөөд гол усанд осолдохоос болгоомжлохыг Цагдаагийнхан анхааруулж байна. Өчигдөр гэхэдл  БЗД-ын ойролцоо Туул голд согтуугаар орж нас барсан хэрэг гарчээ. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас архидан согтуурч, гол усанд орохгүй байж, хүүхэд болон эд зүйлсээ анхааралтай авч явахыг анхааруулж байна.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж