2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 33 хувьцаат компанийн 106,737,422 төгрөгийн үнийн дүн бүхий 276,528 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" ХК (BHL+15%) болон "Хүрд" XK (HRD+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ноёт хайрхан ХК (NIE-14.59%) болон "Стандарт агрикалчер групп ХК (SOH-12.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.14 хувиар өсч, 20594.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,531,944,858,197 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ