Хятад: АНУ-аас ХАА-н бүтээгдэхүүн авахгүй байхыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Хятад: АНУ-аас ХАА-н бүтээгдэхүүн авахгүй байхыг үүрэгдэв

Хятад: АНУ-аас ХАА-н бүтээгдэхүүн авахгүй байхыг үүрэгдэв

АНУ, БНХАУ-ын хооронд өрнөөд буй худалдааны маргаан дахин даамжраад байгаа билээ.  Хятадын Засгийн газар АНУ-аас  нийлүүлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг зогсоохыг төрийн өмчит компаниудад үүрэг болгожээ.

Ирэх сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн шинэ татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногт мэдэгдсэн юм. АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Хятад улс биелүүлээгүй нь ийм арга хэмжээ авах шийдвэр гаргасан шалтгаануудын нэг болсон хэмээн Дональд Трамп өөрийн мэдэгдлийг тайлбарласан юм.

Засгийн газрынхаа үүргийг биелүүлж АНУ-аас импортоо зогсоогоод буй Хятадын аж үйлдвэрийн компаниуд одоо хоёр улсын худалдааны яриа хэлэлцээнээс гарах үр дүнг хүлээж байгаа аж.

Эх сурвалж:BLOOMBERG

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж