АНУ, БНХАУ-ын хооронд өрнөөд буй худалдааны маргаан дахин даамжраад байгаа билээ. Хятадын Засгийн газар АНУ-аас нийлүүлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг зогсоохыг төрийн өмчит компаниудад үүрэг болгожээ.
Ирэх сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн шинэ татвар ногдуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногт мэдэгдсэн юм. АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Хятад улс биелүүлээгүй нь ийм арга хэмжээ авах шийдвэр гаргасан шалтгаануудын нэг болсон хэмээн Дональд Трамп өөрийн мэдэгдлийг тайлбарласан юм.
Засгийн газрынхаа үүргийг биелүүлж АНУ-аас импортоо зогсоогоод буй Хятадын аж үйлдвэрийн компаниуд одоо хоёр улсын худалдааны яриа хэлэлцээнээс гарах үр дүнг хүлээж байгаа аж.
Эх сурвалж:BLOOMBERG
Холбоотой мэдээ