АНУ-ын дуучин Женнифер Лопес өнгөрсөн Ням гаригт өөрийн 50 насны ойгоороо Москвагийн "ВТБ-Арена" цэнгэлдэх хүрээлэнд "Миний үдэшлэг" (It’s my Party) тоглолтоо хийсэн байна.
Тэрбээр “Би та бүхэнд урилга илгээсэн. Миний төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэцгээе” хэмээн мэдэгдээд, “Үдэшлэгийн эзэн өөрийн гэсэн дүрэмтэй, тийм биз дээ? Та дуулж, бүжиглэх хэрэгтэй, цагийг сайхан өнгөрүүлцгээе” хэмээн хэлжээ.
Жэй Ло фэнүүддээ зориулан “Medicine”, “Love Don’t Cost A Thing”, “Get Right”, “Jenny From The Block”, “Anillo” зэрэг үе үеийн олон хит дуугаа дуулсан байна. Тэрбээр 11 настай охин Эммитэйгээ анх удаа хоршин дуулж, фенүүд нь түүнийг алга ташилтаар мялаасан байна.
Женнифер Лопез "Миний үдэшлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа, хайртай шүү” хэмээн хэлээд, “On the Floor" хит дуугаараа тоглолтоо өндөрлүүлжээ. Тэрбээр хамгийн сүүлд долоон жилийн өмнө Москва хотноо концертоо тоглож байсан аж.
Жей Ло 1999 онд 30 настайдаа “On The 6” цомгоороо хөгжмийн ертөнцөд хөл тавьж, нийт 40 гаруй сая хувиар борлогдсон найман цомог гаргажээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ