Л.Оюун-эрдэнэ Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Л.Оюун-эрдэнэ Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна

Л.Оюун-эрдэнэ Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж байна

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх хот, Батноров, Баян-Овоо зэрэг тойргийнхоо сумдад ням гарагт ажиллав.

Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуульд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэхээр болсонтой холбогдуулж шинээр хөл бөмбөгийн талбайг олон улсын стандартаар барихаар болсон бөгөөд сонгосон талбайтай танилцсан юм. Хөл бөмбөгийн талбай Бэрх хотод ашиглалтанд орсноор 41-р тойргийн сумдын дунд хөл бөмбөг болон бусад спортыг хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Мөнолон жилийн дараа засвар шинэчлэл хийж байгаа Бэрх хотын Дулааны станцын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр гүйцэтгэгч компанийнхан ажиллаж байгаа аж.  Гэрээт хугацаандаа буюу хүйтний удирал эхлэхээс өмнө 10-р сард багтаан ашиглалтанд хүлээлгэж өгнө хэмээн гүйцэтгэгч компанийнхан танилцуулсан юм.

Хаагдсан уурхайг түшиглэж хэрэгжихээр болсон Далд уурхайн музей, сургалт судалгааны төв байгуулах төслийн явц болон ТЭЗҮ боловсруулах ажил амжилттай үргэлжилж байтай газар дээр нь очиж танилцав. Уул уурхайн ашигласан ордод нөхөн сэргээлт хийж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болдог гэдэг жишгийг анх удаа нэвтрүүлэх зорилгоор  музей, сургалт судалгааны төв бүхий томоохон цогцолборыг Бэрхэд байгуулах гэж байгаа юм.

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн хүрээд хийгдэж буй Батноров сумын нутагт баригдаж байгаа “Андлалын өргөө”-ний барилгын ажлын явцтай танилцсан юм. Ажлын явц 60 хувьтай, 11-р сард багтааж ашиглалтанд оруулахаар гүйцэтгэгч компаниуд болон уран бүтээлчид ажиллаж буйгаа хэлж байв.

Хамгийн гол нь чанартай гүйцэтгэл хийгээрэй. Түүхэн аялал жуулчлал алхам алхамаар урагшилж байна. Саяхан энэ газарт тавьж байсан бол удахгүй 11 дүгээр сард  ашиглалтанд хүлээж авах гэж байна. Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр зэрэг бусад сумдад хийгдэхээр төлөвлөгдсөн, түүхэн аялал жуулчлалын бусад томоохон цогцолборуудын эхлэл нь “Андлалын өргөө” гэдгийг  онцолсон юм.

Мөн тус сумын төвд шинээр баригдаж байгаа Спорт заалны болон Соёлын төвийн засвар шинэчлэлийн ажилтай танилцсан бөгөөдхэвийн үргэлжилж байв.

Дараа нь Баян-Овоо суманд очиж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм. Тус сумын хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ, багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга барихаар болсон бөгөөд гүйцэтгэгч компани нь шалгарч, ажлаа эхлүүлэхээр шав тавьсан юм. Цэцэрлэгийн шинэ байрыг гэрээт хугацаандаа ашиглалтанд оруулна хэмээн гүйцэтгэгч “Гурван бухат” компанийнхан хэлж байлаа. Үүнээс гадна бусад аймаг, сумдад жишиг болох нэг томоохон ажил тус суманд эхлээд байгаа юм. Сумын төвийн олон жил засвар хийгээгүй байсан уурын зуухыг 1,1 тэрбум төгрөгийн өртгөөр шинэчлэн засварлаж байгаа аж. Ингэснээр Баян-Овоо сум дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн улсын хэмжээний цөөхөн сумдын нэг болох юм.Үүнтэй зэрэгцээд төвийн халаалт, цэвэр усны шугам, хоолой тавих ажил туссумын төвд ид үргэлжилж байв. Бусад сумдад жишиг болохуйц төлөвлөлтөнд суурилсан, хөдөөд тохилог амьдарч болдог гэдгийг баталсан сайн жишээ хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд тодорхойлсон юм.

Үүнээс гадна тус суманд байдаг Гүрмийн нуурыг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.Тиймээс улсын төсвийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаартус нуур руу татсан 8,2 км цахилгаан дамжуулах шугамын ажил дуусч ашиглалтанд хүлээж авлаа.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж