Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа | News.MN

Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. 2019 оны 08 дугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд зарлагдаж буй уг уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг  08 дугаар сарын 16-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий үндэсний их баяр наадам төдийгүй спортын олон төрлийн арга хэмжээг жилийн дөрвөн улиралд зохион байгуулах боломжтой байхаар төлөвлөх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2019-08-05 202.131.233.190

МАРГААШНААС 6/VIII-с ЭХЛЭН 10-ХАН ХОНОГТ ЯАГААДЗ Ч ЗУРАГ, КОНЦЕПЦ БҮТЭЭЖ АМЖИХГҮЙ, ЭНЭ БОГИНО ХУГАЦААНД ЧАНАР МУУТАЙ ЭСКИЗ МАЯГИЙН ЮМ Л ГАРГАЖ БОЛНО,ТЭГЭХЭЭР ЭНЭ ТӨСӨЛ ОЛИГТОЙ ЮМ БОЛОХГҮЙ НЬ БҮР ЭХНЭЭСЭЭ ТОДОРХОЙ БАЙНА, ОЛИГТОЙ, ЧАНАРТАЙ ЗУРАГ, КОНЦЕПЦ ГАРГАЯ ГЭЖ БУЙ БОЛ ХАМГИЙН БАГАДАА 1 САРЫН ХУГАЦААТАЙ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж