АНУ-д айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдээллийг Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF онцлон мэдээлжээ. Энэхүү мэдээлэлд айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын монголчууд хүчирхэг, тулаанч ард түмэн гэж хэлснийг онцлон бичсэн байна.
Мөн Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тухайн жилд Унгарт болсон ДАШТ-ийг үзсэнээс гадна 2018 онд Азарбайжаны Бакуд болсон ДАШТ-ийг үзсэн талаар мэдээлжээ.
Монголын жүдо бөхийн шигшээ багт багтаж байсан тамирчид өдгөө АНУ-д дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд “Лондон 2012” олимпийн хүрэл медальт С.Ням-Очир болон С.Мияарагчаа нар Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсаныг дурдсан байна. Энэхүү уулзалтын фото агшинг мэдээлэлдээ оруулсан байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалтай бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ ийнхүү онцолжээ.
Эх сурвалж: https://www.ijf.org
Холбоотой мэдээ