Mobile Census Data Collection with CSPro Android" сургалт зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Mobile Census Data Collection with CSPro Android" сургалт зохион байгуулагдаж байна

Mobile Census Data Collection with CSPro Android" сургалт зохион байгуулагдаж байна

НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар, Монгол дахь Хүн амын Сангийн суурин төлөөлөгчийн газар, АНУ-ын Тооллогын товчоо, Монгол Улсын ҮСХ хамтран "Mobile Census Data Collection with CSPro Android" сургалтыг наймдугаар сарын 05-09-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Ази, Далайн бүсийн 11 Улсын статистикийн байгууллагын 30 гаруй тооллого, судалгаа болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна.

Тооллого, судалгааны мэдээлэл боловсруулах систем CSPro нь АНУ-ын тооллогын товчооноос боловсруулан гаргадаг тооллого, судалгааны мэдээллийн шивэлт, шалгалт, засварлалт, үр дүнгийн хүснэгт гаргалт, тархаалтад ашигладаг нээлттэй, үнэгүй (public domain) багц программ юм.

Харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн өнөө үед дэлхий дахинд цаасгүй технологи нэвтрүүлж ногоон дэлхийгээ хамгаалах чиглэлийг баримталж байгаа өнөө үед тооллого, судалгааны мэдээлэл цуглуулалтад төхөөрөмж ашиглан цаасгүй технологи нэвтрүүлж, мэдээлэл боловсруулах хугацааг багасгах, орон зайн мэдээлэл цуглуулах, хяналт үнэлгээг шуурхай хийх нь манай улсын томоохон зорилтын нэг билээ. Иймд CSPro программыг хөгжүүлэгчдийн зүгээс хэрэгжүүлж буй “тооллогод төхөөрөмж ашиглах нь” сэдэвт сургалт нь Азийн бүсийн улс орнууд төдийгүй дэлхийн хэмжээнд тооллогын үйл ажиллагааны хөгжилд том алхам болж байгаагаараа онцлог юм.

Түүнчлэн энэхүү сургалтын хүрээнд ҮСХ-ноос Монгол улс дахь CSPro программ хэрэглэгч байгууллага, судлаачид, оюутан залуус, сурах сонирхолтой хүмүүсийн туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж