Сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцож буй 32 улсын шигшээ багуудаас НҮБ-н гишүүн бус, тусгаар тогтноогүй цорын ганц орон оролцож байгаа нь АНУ-ын доминион эрх бүхий Пуэрто-Рикогийн шигшээ баг юм. АНУ-ын 51 дэх муж улсаар нэгдэх хүсэлтэй Карибын тэнгист орших Пуэрто-Рико арлынхан сагсан бөмбөгийн спортоор олимпийн наадамд 9, ДАШТ-д 14 удаа оролцсон баг юм. Пуэрто-Рикогийн сагсан бөмбөгийн түүх бол чамлахааргүй. Учир нь 1964 оны Токиогийн олимпийн наадам, 1990 оны ДАШТ-д тус тус 4-р байранд орж байсан гэхээр тийм ч зөөлөн “боорцог” бол биш. Мөн 1980, 1989, 1995 онуудад Америк тивийн цомын тэмцээнд түрүүлж байсан.
Дэлхийн чансааны №20-д багтаж байгаа шигшээ баг хэзээд сул өрсөлдөгч байхгүй. Одоогийн бүрэлдэхүүнд НБА-д данстай тоглогч байхгүй ч Америкийн бүсээс Хятадад ирэх болзлоо хангаж чадсан шигшээг баг юм. Америкийн бүсийн С хэсэгт АНУ, Мексик болон Куба улсын шигшээ багуудтай өрсөлдөж хүснэгтийн 2-р дараагийн II шатны өрсөлдөөнд шалгарсан. Бүсийнхээ II шатны өрсөлдөөнд жинхэнэ хүч үзсэн тоглолтуудыг хийж хэсгийн сүүлийн тоглолтондоо Уругвайн шигшээ багийг 65-61 харьцаатай хожиж дэлхийн аваргын эрхээ баталгаажуулсан. Гэхдээ Аргентины эсрэг хийсэн тоглололтын нэмэлт цагт хожил байгуулсан нь Пуэрто-Риког Хятад руу ирэх болзлыг бараг хангаж өгсөн гэхэд болно. Пуэрто-Рикогийн шигшээ баг хамгийн сүүлд Дэлхийн аваргыг зорих эрхтэй болсон бөгөөд Монтенегро, БНДоминикан улсуудын хамтаар 32 багийн сүүлчийн сонголтууд болсон байдаг. ДАШТ-д С хэсэгт Иран, Испани болон Тунисын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаад байна.
Б.БЯМБАБАЯР