Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Кинонд гардаг шиг…

Кинон дээрх хосуудын янаглалыг хараад ийм гайхамшигтай секс ганц удаа ч бол хийж үзэхсэн гэж олон хүн боддог. Гэтэл амьдрал дээр хосуудын 80 хувь нь сексийн ямар нэг асуудал, маргаантай сэтгэл дундуур байдаг. Нийт салалтын 60 хувь нь сексийн шалтгаанаас гэр бүлээ цуцлуулдаг гэнэ.
Алдарт сексологич Кинси гэр бүлийн хоёрын сексийнхээ амьдралд сэтгэл дундуур байдаг шалтгааныг судлахаар 10 000 хосын дунд санал асуулга хийжээ. Судалгаанд оролцсон гэр бүлүүдэд сексийн хувьд тохиолддог гол асуудал нь яг хурьцалдаа биш, харин сексийн орчныг яаж бүрдүүлдгээс болсон байна. Доктор Кинси ийм дүгнэлтэнд хүрээд судалгаанд оролцсон гэр бүлүүдийн секс хийдэг орчинд нь буюу гэрт нь найруулагчийн “тавилт” хийж өөрчилж бөгөөд хэсэг хугацааны дараа ахин санал асуухад уг 10 000 гэр бүлийн 95 хувь нь дурлал, сексийн амьдрал ийм гайхамшигтай сайхан байдгийг сая л мэдлээ гэж хариулжээ. Тиймээс кинон дээр оргүй, байж боломгүй зүйлийг гаргадаггүй гэдгийг санах хэрэгтэй юм. Та ч бас амьдралдаа туршаад үзээрэй.

Заавал хөнжил дотор уу?
Бодит амьдрал дээр нийт хосуудын 40 хувь нь заавал орон дотроо, хучлаган доор секс хийдэг.
Кинон дээр хосууд юу ч нөмөрдөггүй.
ЯАГААД ГЭВЭЛ! Хөнжил, хучлаган доор секс хийснээр та хайртынхаа биеийг, хайрт чинь таны биеийг харж таашаал авах боломжийг үгүй хийдэг. Гэтэл эрчүүдийн 95 хувь, эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь нөгөө хүнээ харж байх нь сексийг идэвхжүүлдэг нэг хүчин зүйл гэж үздэг байна.
ТУРШААД ҮЗ! Нэг удаа ч бол хөнжил хучлагагүй секс хийх гээд туршаад үз. Харин манайх шиг хүйтэн оронд, өвөл хаяанд ирчихээд халаалт муу байхад өвчин тусч “хөнжлийн хатгаа” авна гэж айж байгаа бол секс хийхээсээ хэсэг хугацааны өмнө өрөөгөө цахилгаан халаагчаар сайтар халаагаарай л даа.
Ээмгээ битгий тайл!
Бодит амьдрал дээр эрчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 74 хувь нь орондоо нүцгэн орж, эмэгтэйчүүдийн 98 хувь нь ээмэг, бөгжөө бүгдийг урьдчилан тайлдаг.
Кинон дээр жүжигчид бүтэн нүцгэлдэггүй, эрчүүдийн хүзүүнд гинж, эмэгтэйчүүдийн чихэнд ээмэг унжиж байдаг.
ЯАГААД ГЭВЭЛ! Хүний биенд ядаж ганц хувцас өмсөөтэй байх нь огт нүцгэн байснаас хавьгүй дур булаам харагддаг байна. Сексологичид ч дурлалын өмнөтгөл тоглоомыг болж өгвөл хувцастай байхдаа эхэлж, аажмаар багасгаад гоёл чимэглэлээ тайлалгүй үлдээхийг зөвлөдөг. Гялтганасан эд зүйлс нь нүцгэн биеийг гоёмсог харагдуулдаг бөгөөд мөн сэрэл хөдөлж халууцсан биен дээр үе үе шүргэх нь хүйтэн, таатай мэдрэмж төрүүлдэг байна. Эмэгтэй хүний ийм гоёл нь урт ээмэг юм. Эрт үед дорнын бүсгүйчүүд хайртаа угтахдаа хамгийнхаа урт ээмгийг зүгээр ч нэг зүүдэггүй байжээ.
ТУРШААД ҮЗ! Бүсгүй нь торгон дотоожтойгоо үлдэх үү, залуу нь алтан гинжтэйгээ үлдэх үү гэдгээ хосууд өөрсдөө шийднэ. Энэ тухай заавал ярилцах ч гэлгүй зүгээр л удиртгалаа хувцастай эхэл.

Орчноо соль
Бодит амьдрал дээр нийт хосуудын 96 хувь нь зөвхөн гэртээ, орон дотроо л секс хийдэг.
Кинон дээр жүжигчид хамгийн хачин, бүр байж боломгүй мэт газруудад секс хийдэг.
ЯАГААД ГЭВЭЛ! Сексийнхээ амьдралд ханамжгүй болсон хосууд зөвлөгөө авахаар ирэхэд эмч эн түрүүн “орчиноо өөрчил” гэж зөвлөнө. Энэ нь ямар нэг эм, түрхлэгээс илүү нөлөөтэй. Учир нь цаг өнгөрөх тусам унтдаг ор сексийн таашаал төрүүлэх орчин биш, амарч хэвтэх газар болон хувирдаг.
ТУРШААД ҮЗ! Орон сууц жижиг өрөөтэй ч секс хийж болмоор олон газар бий. Жишээ нь угаалгын машин. Бүсгүй нь дүнгэнэн ажиллах угаалгын машин дээр сууж эрэгтэйгээ хөлөөрөө ороон тэврэх байрлал яагаад сонгож болохгүй гэж. Нөхөр нь намдаад байвал сандал дээр зогссон ч яадаг юм? Машины чичиргээ сэрэл хүслийг улам л нэмэгдүүлнэ. Ингээд цааш нь бодоод байвал олон юм байна аа….

Чихэнд нь шивнэ
Бодит амьдрал дээр нийт эрчүүдийн дөнгөж 35, эмэгтэйчүүдийн 18 хувь нь л сексийн үед бие биедээ янаг дотно үг хэлж, өөрийн таашаалаа үгээр илэрхийлдэг байна.
Кинон дээр эротик үзэгдлийн туршид жүжигчид бие биеэ магтан дуу алддаг.
ЯАГААД ГЭВЭЛ! Сэтгэл судлаачид сексийн үед хэлж, гаргаж буй дуу авиа нь тухайн үед таны хүртэж буй таашаалын илэрхийлэл бөгөөд дараа нь энэ дуу авиа сексийн өдөөгч болдог гэж үздэг.
ТУРШААД ҮЗ! Битгий дуугүй бай. Ядаж ганц ч болтугай эелдэг үг хэлээд үз. Хамгийн таалагддаг өнгө, амьтан, ургамал цэцгийн нэрээр хайртыгаа дуудсан ч яах вэ дээ. Юу гэж байгаа нь биш, ерөөсөө үг, дуу авиа гаргаж байна гэдэг л хамтрагчтайгаа сэтгэл санаа, бүх зүйлээрээ харилцаж байгааг илтгэнэ.
Өнгө, гэрэл
Бодит амьдрал дээр нийт хосуудын 72 хувь нь бүрэнхийд, 21 хувь нь шөнийн гэрлээ асаагаад, 7 хувь нь тод, өдрийн гэрэлтэйд секс хийхийг таашаадаг байна.
Кинон дээр ч мөн ихэнх романс хөх юм уу ягаавтар гэрэлд өрнөдөг нь санамсаргүй зүйл биш аж.
ЯАГААД ГЭВЭЛ! Тусгай, өөр өнгийн гэрлүүд нь хүний биеийн өө сэвийг дарж өгдөг. Улаавтар, хөхөлбөр өнгийн чийдэнгүүд тухайн орчинг эрс өөрчилж, хүнийг танигдахгүй шахам болгон өөрчилдөг. Энэ нь хэн хэний нь сэтгэл санааны түгжээг тайлж чөлөөтэй болгодог байна. Дорнынхон нил ягаан өнгө бүсгүй хүний сексийн билэгдлийн өнгө гэж үздэг учраас онцгой учралдаа чухамхүү энэ өнгийг ашигладаг байна.
ТУРШААД ҮЗ! Өдөр нь тусгайлан хөх, хөх ягаан өнгийн бүрхүүлтэй шөнийн гэрэл худалдаад авчих. Харин үүнийгээ дээрээс чинь гэрэлтүүлж байхаар байрлуулаарай. Энэ нь биеийг сэтгэл булаам гоёмсог харагдуулах бөгөөд харин доороос тусгасан гэрэл ямар ч сайхан хүнийг муухай болгон харагдуулж мэднэ. Орондоо хурц, тод мэдрэмж хүсч байгаа хүн улаан өнгийн гэрэл, гэрлийн бүрхүүл хэрэглэж болох юм. Нүдний торлог бүрхэвчинд туссан улаан гэрэл сэтгэл санааны байдлыг ихээхэн өдөөдөг. Чухам үүнээс л нөгөө “Улаан дэнлүүний гудамж” гэдэг ойлголт гарсан юм гэнэ лээ.
Зохиогчын эрх:  Нар.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж