Дэлхий дахинаа загварын чиг хандлага цаг тутамд хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт Монголын залуус Fashion Blog ихээр хөтөлж гаргах болсон. Эдгээр залуусын нэгэн төлөөлөл бол Б.Сансармаа юм. Тэрбээр АНУ-ын Лос Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцсан бөгөөд өөрийн сонирхлоор Fashion Blog хөтөлдөг.
Fashion Blogger-уудын хувьд олон төрлийн хувцасны сонголт хийх шаардлага байнга гардаг бөгөөд төрөл бүрийн брэндүүд нэг газар төвлөрсөн байвал цаг хугацааны хувьд маш хэмнэлттэй байдаг байна. Тэгвэл Мишээл цогцолбор дээр хэрэгжүүлж буй Мишээл лайф стайл орон сууцны барилгын доор 1000 брэндийг төвлөрүүлсэн нэг кассын системтэй Монголын хамгийн анхны задгай худалдаа бүхий брэнд хувцасны дэлгүүр нээгдэнэ.
Өнөөдөр Монголд байгаа брэнд хувцасны дэлгүүрүүд тал талд олон дэлгүүрт хуваагдаж байрласан байгаа нь хэрэглэгчийг замын түгжрэлд оруулж цаг завыг ихээр үрж байна. Тэгвэл Мишээл Шоппинг молл нь УБ хотод байгаа бүх брэндийг задгай худалдааны нэгдсэн төвд төвлөрүүлснээр хэрэглэгчид цаг алдахгүй давуу талтай байна.
Төслийн ерөнхий танилцуулгыг доорх видеоноос үзэх боломжтой.
Мишээл цогцолбор дээр хэрэгжиж байгаа орон сууцны төсөл дээр захиалга авч эхэлсэн ба та Мишээл Экспо-н Китчен оллын ард байрлах БОРЛУУЛАЛТЫН АЛБА-аас ирж мэдээлэл авна уу.