Нийслэл хотод яг одоо /2019.08.05/ дуу цахилгаантай, аадар бороо орж байна. Их хэмжээний усархаг, хүчтэй бороо орсны улмаас замын хөдөлгөөнд зорчих хэсэг түгжрэлтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна.
Наймдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн, Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус хүчтэй үерлэж байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав газраар нутаглаж буй иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн амралтаараа аялж зугаалж буй иргэдийг үерийн аюулаас сэрэмжлэхийг зөвлөж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ