Улсын Драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр их сургуулиа амжилттай суралцаж, төгссөн.
Жүжигчин бүсгүй их сургуулиа төгссөнөөсөө хойш анхны богино хэмжээний кинонд оролцож, эсрэг дүр дээр ажиллаж буйгаа өөрийн фэйсбүүк хуудаст нийтэлжээ. Тэрбээр АНУ-д гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд өнгөрсөн зун эх орондоо ирж, “Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм.
Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх "Амьдралд тавтай морил" олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон байдаг. Мөн "Хайрын рекорд", "Single ladies 1, 2, 3", "Сүүлчийн шөнө", “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ