Байт харвааны улсын аваргууд тодров

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Байт харвааны улсын аваргууд тодров

Байт харвааны улсын аваргууд тодров

Байт харвааны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн/УАШТ/ өнгөрөгч амралтын өдрүүдэд "Дайчин чанар- Тэсвэрийн талбар 360" талбайд болж, шилдгүүдээ тодрууллаа. 2019 оны УАШТ-д 11 байгууллагын 100 гаруй тамирчин Рекурв /олимпийн/, Кампаунд төрлүүдэд өрсөлджээ. Энэ жил урьдчилсан харвааны нийлбэр оноогоор спортын мастер 11, спортын дэд мастер найм төрөн гарсан нь тусгай талбайтай болж, тамирчдын бэлтгэл сургуулилт тогтвортой болсныг харуулсан гэж мэргэжилтнүүд үнэлсэн байна.

"Дайчин чанар- Тэсвэрийн талбар 360" талбайг нэг жилийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон түмний дэмжлэгээр нээж байсан юм. Тэгвэл энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

ДҮН:

Кампаундын төрөлд: Эрэгтэй

  1. Г.Ганзориг /Хангарьд клуб/
  2. Л.Алдар /Алдар спорт хороо/
  3. Г.Шандан /Алдар/

Эмэгтэй  

  1. Б.Мөнгөнчимэг /Алдар/
  2. С.Мөнх-Эрдэнэ /Зэвт Хасар/

Эрэгтэй багаас:

  1. Алдар спорт хороо
  2. Нийслэл өргөө спорт клуб
  3. Орхон клуб

Эмэгтэй багаас:

  1. “Алдар” спорт хороо
  2. “Хангарьд” спорт клуб
  3. “Добу Мэргэн” спорт клуб

Холимог багаас:

  1. П.Жамьянгомбо, Д.Энхтөр
  2. Г.Ганзориг, Д.Энхтүвшин
  3. Л.Алдар, Б.Мөнгөнчимэг

Рекурвын төрөлд: Эрэгтэй

  1. Ж.Гантөгс /Хас банк/
  2. Ө.Нэхийт /Алдар/
  3. Ц.Цэнгүүн /Хангарьд/

Эмэгтэй

  1. А.Энхтуяа /Хангарьд*/
  2. П.Мишээлт /Алдар/
  3. Н.Ариунбилэг /Алдар/

Холимог баг

  1. Нийслэл өргөө /Ж.Гантөгс, Ц.Булгантуяа/
  2. Галт сум /О.Анужин, Э.Бодь-Эрдэнэ/
  3. Алдар /Н.Ариунбилэг, Б.Отгонболд/

Байгууллагын дүнгээр:

  1. “Алдар” спорт хороо
  2. “Хангарьд” спорт клуб
  3. “Нийслэл өргөө” клуб

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж