Охиныхоо дүрд хувилан шоронгоос оргох гэж байгаад баригджээ | News.MN

Охиныхоо дүрд хувилан шоронгоос оргох гэж байгаад баригджээ

Охиныхоо дүрд хувилан шоронгоос оргох гэж байгаад баригджээ

Охиныхоо дүрд хувилан шоронгоос оргох гэж байгаад баригджээ

Өөрийг нь эргэхээр ирсэн 19 настай охинтойгоо ижил хувцас өмсөн дүрд нь хувиран шоронгоос оргох гэж байсан цуутай гэмт хэрэгтнийг илрүүлэн баривчилжээ. Энэхүү үйл явдал бямба гаригт /2019.08.03/ болжээ.

Бразилын хамгийн хүчтэй гэмт хэргийн бүлгүүдийн нэг болох “Red Command”-ын толгойлогчдын нэг “Жижиг” хочтой Клаувиньо да Силва гэгч нь охиноо эргэхээр ирэхэд нь охинтойгоо адил хувцаслан, нүүрний маск зүүж, охиноо үлдээгээд өөрөө оргохыг завдсан ч хянагч нар гярхай ажиглаж түүнийг баривчилж чадсан байна.

Цагдаа нар түүний охиныг эцгийгээ шоронгоос оргуулах төлөвлөгөөнд оролцсон эсэхийг шалгаж байгаа ба өдгөө 42 настай Силваг чанга дэглэмтэй шоронд шилжүүлж, сахилгын арга хэмжээ авсан гэнэ. Мөн тэдгээр хувцас хэрэглэлүүдийг шорон руу нууцаар оруулсан байж болзошгүй жирэмсэн эмэгтэйг хайж байгаа аж.

Эх сурвалж:NYPOST

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-05 64.119.17.141

охин нь х***а бсан юм болов уу

Avatar

иргэд 2019-08-05 66.181.189.81

Мэдээгээч хатдаа,хэнд ч хэрэггүй цаг цаасны барууш,харин зарим этгээдэд ийм аргаар оргох санаа өгч болох

Avatar

Зочин 2019-08-05 159.28.222.234

SHIR UMBEE XAXA

Avatar

Зочин 2019-08-05 202.72.245.203

шоронгоос оргох арга зааж өгч бгаа юм бик дээ. өөрөөр ямар ч үнэ цэнэгүй мэдээ байна

Avatar

carlsen 2019-08-05 202.131.225.150

Аз аа үзсэн хэрэг гэхдээ арай2 хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж