"32 байршлыг иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн"

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

"32 байршлыг иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн"

"32 байршлыг иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн"

Нийтийн эдэлбэр газарт амралт зугаалгын талбай, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын талбай, оршуулгын зэрэг олон зориулалтын газар бий. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр /2019.08.05/ нийтийн эдэлбэр газар буюу иргэдийн амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэнгээр шинээр бүртгэсэн 32 байршлыг баталгаажуулсан талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийт 32 байршлын газрыг нийтийн эдэлбэр газар гэж тогтоож, баталгаажууллаа. Өмнө нь 2009, 2010 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 86 байршлыг олон нийтийн эзэмшлийн газар дээр хувь хүн, аж ахуйн нэгжийг барилга барихыг хориглосон шийдвэр гаргаж байсан. Тухайн үедээ 86 байршлын эргэлтийг цэгийг нарийвчлан тогтоож, газрын мэдээллийн санд бүртгээгүй, холбогдох байгууллагуудад хариуцуулаагүй, хяналт сул байснаас нийтийн эдэлбэр газарт хувь хүнд газар олгох, барилга барих асуудал гарч байна. Тэгэхээр өнөөдөр нийтийн эзэмшлийн 32 байршлыг баталж, албажуулж байгаа нь цаашид ийм алдаа гаргахгүй байхад чухал үр дүнтэй. Цаашид 32 байршлыг тогтоож, батлаад зогсохгүй шинээр үүссэн нийтийн эдэлбэр газруудыг албажуулаад явна” гэв.

Одоогийн байдлаар өмнө нь баталсан 86 нийтийн эдэлбэр газраас 17 газарт нь барилга бариад барьсан зөрчил илэрчээ. Цаашид нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, эрхийг нь хүчингүй болгох асуудлыг үе шаттайгаар хийнэ. Эдгээр нийтийн эдэлбэр 32 байршлын газраа нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга нартай гэрээ байгуулан цаашид арчилж, тордох, тохижуулах тал дээр гэрээ байгуулж ажиллана гэдгийг албаныхан хэлсэн юм.

Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын арын талбай буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбайг 2017 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар капитал” гэх компанид газар олгосон байсныг хүчингүй болгожээ. Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо буюу Чингисийн өргөн чөлөө дэх Тэмээтэй хөшөөний арын газрыг “Номин Холдинг” компанид эзэмшүүлсэн байсныг нийтийн эдэлбэр газраар бүртгүүлээд байгаа ажээ.

ДүүрэгХорооБайршилТалбайн хэмжээ /м2/
1Баянгол2Энхтайваны өргөн чөлөө,Төмөр замын дээд сургуулийн урд талын цэцэрлэгт хүрээлэн5021.07
216Өндөр Гэгээн Занабазарын гудамж дагуух ногоон байгууламж8640.3
316, 17Л.Энэбишийн өргөн чөлөө, С. Амарсанаагийн гудамжны уулзвар Л.Энэбишийн хөшөөт цогцолбор, орчны газар3238.02
419Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж, 57 дугаар байрны баруун талын цэцэрлэгт хүрээлэн8132.91
520Эрчим хүчний гудамж, ТЭЦ-4 зүүн хойд талын цэцэрлэгт хүрээлэн296477
6Баянзүрх3Токиогийн гудамж, И-март Чингис дэлгүүрийн замын зүүн талын ногоон байгууламж3899.04
7БЗД- 21,       СБД-16Дарь эхийн гудамж, Дамбын рашааны орчмын цэцэрлэгт хүрээлэн21097
8Сонгинохайрхан14Орон сууцны 13 дугаар байрны зүүн талд Залуусын гудамж дагуух ногоон байгууламж3461.88
917Өнөр хорооллын гудамж, Орон сууцны 33 дугаар байрны баруун урд талын талбай2037.7
1018Энхтайваны өргөн чөлөө, Геологийн төв лабораторын урд талбай1452.31
1129Энхтайваны өргөн чөлөө, Драгон үйлчилгээний төвийн урд талын талбай3187.82
12Сүхбаатар1Сөүлийн гудамж, УДЭТ-ийн хойд талын Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбай5100
131Энхтайваны өргөн чөлөө, Нийслэлийн ардчилсан намын байрны хойд талын С.Зоригийн хөшөөтэй талбай872.021
144УИД -ээс Сөүлийн гудамж хүртэлх хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж дагуух цэцэрлэгт хүрээлэн6262.51
156Энхтайвны өргөн чөлөө, Их Жанжин Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн21216.9
166МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрын урд талын  маршал Чойбалсангийн хөшөөтэй талбай805.074
177, 8Бээжингийн гудамж дагуух ногоон байгууламж9776.48
188Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар зочид буудал, "Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн"12604.1
198Энхтайваны өргөн чөлөө, Централ таурын урд талбай6868.08
208Багатойруугийн гудамж, МУИС-ийн хичээлийн байрны 2 дугаар байрны урд талд Мэдээлэл технологийн үндэсний паркын хойд талбай2176.22
21БЗД 1,6,25, СБД 1, 7, 8Замчдын гудамж, Сэлбэ голын эрэг дагуух ногоон байгууламж88867.3
22Хан-Уул1Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, Орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж4488.27
231Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын автобусны буудлын баруун талын ногоон байгууламж9756.25
241Чингисийн өргөн чөлөө, Шинэ өглөө хотхоны зүүн талын ногоон байгууламж2396.51
251Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөө орчмын ногоон байгууламж2468.02
264Наадамчдын зам, Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг орчмын талбай3707.08
27Чингэлтэй1Ноён хутагт Данзанравжаагийн гудамж 23 дугаар сургуулийн урд Б.Явуухулангийн нэрэмжит талбай4553.31
281Жуулчны гудамж, ТЕГ-ын урд талын "Асашьёрю" цэцэрлэгт хүрээлэн2784.66
294Ж.Самбуугийн гудамж, ТЕГ-ын эмнэлгийн зүүн талын "Болзоо" цэцэрлэгт хүрээлэн2765.94
304,5Самбуугийн гудамж дагуух ногоон байгууламж12421.6
315Л.Лааганы гудамж, Тусгаар тогтнолын талбай6712.29
3213, 14, 15Хайлааст,  Жаргалантын 70, 73 дугаар гудамж, Сургуулийн 46 дугаар гудамж орчим дах нийтийн эдэлбэрийн газар13373
Нийт576620.665

А.СҮРЭН

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж