Чөлөөт бөхийн “А” зэрэглэлийн Польшийн нээлттэй тэмцээн наймдугаар сарын 2-4-ий өдрүүдэд Варшав хотод боллоо. Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тэмцээнд манай чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 10 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа нар аваргын алтан медалийг хүртсэн бол эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга мөнгө, 74 кг-д Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 59 кг-д А.Батцэцэг хүрэл медаль хүртжээ.
Энэхүү тэмцээнд ОХУ, Канад, Польш, Унгар, Испани, Укриан, Монгол зэрэг 10 гаруй орны баг тамирчид өрсөлдсөн бөгөөөд манай эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.
Холбоотой мэдээ