Бангладешт 17 хүн олны хөлд үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Бангладешт 17 хүн олны хөлд үрэгджээ

 

Бангладешийн хойд хэсгийн Мяменсингх хотноо хувцасны үйлдвэрийн үүдэнд шахцалдаан үүссэнээс 17 хүн олны хөлд гишгэгдэн нас баржээ. Хохирогчдын ихэнхи нь ядуу өрхийн эмэгтэйчүүд гэнэ.

 

Үнэгүй хувцас өгөх зар тараасны дараа үйлдвэрийн үүдэнд 1000 гаруй хүн цугласан байжээ. Эмгэнэлт хэргийн дараа цагдаа нар үйлдвэрийн эзэн болон бусад зургаан хүнийг баривчилжээ.

 

Исламын шашины ариун Рамадан сарын үеэр чинээлэг иргэд хувцасаа бусдад хандивладаг аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж