Нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналтын харьяа мөрдөн шалгах байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдэд нэгдүгээр улиралд хяналт шалгалт хийсэн.
Мэдүүлэг авах өрөө нь Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/57 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-д нийцэж байгаа эсэхийг шалгаад, илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан бичиг хүргүүлсэн байна.
Харьяа мөрдөн шалгах байгууллагаас албан бичигт заасан хугацаанд зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч, мэдүүлгийн өрөөний зөвшөөрлийг авах хүсэлт ирүүлсний дагуу прокурорууд долдугаар сарын сүүлээр газар дээр нь очиж танилцаад, шаардлага хангасан өрөөнүүдэд прокурорын зөвшөөрөл олгож, мөн зөвшөөрлийн хугацаа дууссан зарим өрөөний зөвшөөрлийн хугацааг сунгаж ажилласан байна.
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Холбоотой мэдээ