Нохойноосоо халдвар авсны улмаас хөл, гараа тайруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Нохойноосоо халдвар авсны улмаас хөл, гараа тайруулжээ

Нохойноосоо халдвар авсны улмаас хөл, гараа тайруулжээ

Пунта Канад амраад ирснээсээ хойш хэд хоногийн дараа Мари Тренер дотор нь муухайрч, нуруугаар нь хүчтэй өвдөх болсон тул ажил руугаа утасдаж, чөлөө авчээ. Улмаар биеийн халуун нь огцом нэмэгдэж, тавдугаар сарын 11-ний үүрээр Огайо мужийн Старк дүүргийн түргэн тусламжийн төвд хүргэгдэн очсон байна. Түүнээс ес хоногийн дараа Тренерийг ухаан ороход хэдийнэ хөл, гарыг нь тайрсан байсан аж.

Эмч нар түүнийг халуун орны аяллын өвчин туссан гэж таамаглаж байсан боловч Германы хоньч нохойн үнсэлтээс халдвар авсан болохыг нь тогтооход долоо хоногийн хугацаа зарцуулсан байна. Тренер “капноцитофага каниморсус” хэмээх, нохойнд байдаг бактериар халдварласан нь тогтоогджээ. Нохойноос хүнд маш ховор халдварладаг энэхүү бактер нь сайн судлагдаагүй аж.

Огайо мужийн Кантон хотын халдварт өвчин судлалын Олтман эмнэлгийн захирал, доктор Маргарет Коби Тренерийг эмчилжээ. Тэрбээр “Тренер ухаан алдаж, арьс нь ягаан улаан өнгөтэй болон маш хурдан өөрчлөгдөж, улмаар эд эс нь үхжиж, цус нь өтгөрч эхэлсэн. Өвчнийг тодорхойлоход хэцүү байлаа. Бид нарийн онош тогтоох хүртэл мөрдөгчид шиг л ажилласан. Халдвар түүний хамар, чих, хөл, нүүрний хэсэгт тархсан. Гэхдээ нүүр нь бүрэн бүтэн үлдсэн. Зайлшгүй мэс засал хийх шаардлагатай болсон” гэж хэлжээ.

Гэр бүлийнхэн нь түүнийг гар, хөлтэй нь үлдээхийг хүссэн байна. Гэвч эмч халдвар хэдийнэ амь насанд нь заналхийлж буйг хэлжээ. Цусны шинжилгээ капноцитофагийн халдвар оноштой болохыг баталсан байна.

Мари Тренер Германы хоньч нохойноос халдвар авснаа үгүйсгээгүй аж. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-өөс мэдээлснээр, нохой мууртай ойр харьцдаг хүмүүс хазуулах, шалбарах замаар халдвар авдаг байна. Капноцитофага халдвар хүнд тусах нь ховор бөгөөд хорт хавдартай, дэлүүгээ авахуулсан хүмүүс халдварлах өндөр магадлалтай байдаг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж