Өдгөө 88 настай жүжигчин Betty White өөрийгөө хөгширсөн гэж бодох дургүй гэнэ. Тэрбээр өөрийн нэрийн хувцасны брэнд гаргах болсон тухайгаа зарлажээ. Түүний гаргаж буй шинэ загварын цамц нь энгэр дээрээ жүжигчний зурагтай байх аж. Эдгээр цамцнууд нь угааж болдог чихэвчтэй ба iPods болон MP3 хийх тусгай халаастайгаар хийгдсэн байна.
Алдарт жүжигчний зураг бүхий шинэ загварын цамцнууд ирэх наймдугаар сараас худалдаанд гарах бөгөөд 28-48 ам.долларын үнэтэй байхаар төлөвлөөд байгаа аж.
Н.Наран