Индонезийн нисэх буудлууд хаагджээ

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Индонезийн нисэх буудлууд хаагджээ

 

Ява арал дээрх галт уулын идэвхжилтээс болж Индонезийн таван нисэх буудал хаагдаж, нислэгүүд цуцлагдсан байна. Раунг  галт уул бүтэн долоо хоногийн турш тэнгэрт үнс нурмаа цацсанаас үзэгдэх орчин хязгаарлагдсан хэмээн тээврийн сайд мэдээлжээ.  

 

Хоёр дахь өдрөө Бали арал болон Австралийн хоорондох нислэгүүд цуцлагдаад байгаа аж. Галт уулын идэвхжилтийн нөхцөл байдлаас шалтгаалж нисэх буудлуудыг эргэн нээх хугацааг тогтоох гэнэ.

 

Бали арал бол Австралийн жуулчдын хамгийн ихээр зорчдог газар юм.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж