Манчестер Сити Английн супер цомыг хүртлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Манчестер Сити Английн супер цомыг хүртлээ

Манчестер Сити Английн супер цомыг хүртлээ

Английн хөлбөмбөгийн Коммунити Шиелд буюу буюу супер цомын төлөөх тоглолт өчигдөр орой “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн Коммунити Шиелд цомын төлөө премьер лигийн аварга Манчестер Сити болон дэд аварга Ливерпүүл клубууд тоглосон.

Тоглолт эхлээд эхний 12 дахь минутанд Р.Стэрлинг 16-н шугам доторхи бужигнаан дундаас А.Бекерийн хаалганы торыг хөдөлгөж, Манчестер Сити клубыг тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Хоёр баг харилцан нээлттэй, довтолгоо хийж, аль, аль баг гоолын боломж үүсгэж байсан ч 13.77 дахь минут хүртэл гоол ороогүй. 77 дахь минутанд Ливерпүүл клубын төвийн хамгаалагчдын хослол гайхалтай байж ван Дейкийн дамжуулалтаар Ж.Матип мөргөж, гоол оруулснаар тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлсэн. Тооны харьцааг тэнцүүлж чадсан Ливерпүүл клубын М.Салах тоглолтын шүүгчийн мэдлийн 90+ минутанд гоол оруулах боломжтой байсан ч Манчестер Сити клубын тоглогч бөмбөгийг хаалганд орохоос өмнө амжиж цэвэрлэснээр тоглолт үндсэн цагт 1:1 харьцаатай өндөрлөсөн.

Тоглолт үндсэн цагт 1:1 харьцаатай тэнцэж, 11 метрийн цохилтоор ялагчийг тодруулах эгзэгтэй, хариуцлагатай мөч ирэхэд Ливерпүүл клубын тоглогч Ж.Вейналдумын цохилтыг Манчестер Сити клубын хаалгач К.Браво амжилттай хааснаар Манчестер Сити клуб 5:4 харьцаатай Ливерпүүл клубыг хожиж 2019 оны Коммунити Шиелд цомыг хүртлээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж