Монгол залуу "Авьяаслаг Австраличууд" шоуны шүүгчдийг алмайруулав | News.MN

Монгол залуу "Авьяаслаг Австраличууд" шоуны шүүгчдийг алмайруулав

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Монгол залуу "Авьяаслаг Австраличууд" шоуны шүүгчдийг алмайруулав

Монгол залуу "Авьяаслаг Австраличууд" шоуны шүүгчдийг алмайруулав

“Авьяаслаг Австраличууд” шоу өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тус шоунд оролцож буй монгол залуу Б.Баттулга монгол хүний хүч чадал, эр бярыг гайхуулсан үзүүлбэрээ амжилттай толилуулж, дараагийн шатандаа шалгарчээ.

АНУ-ын Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк”-ийн циркчин тэрбээр энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод эхлээд нуруун дээрээ, дараа нь толгой дээрээ эргүүлж, мөн гуалин модон савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж, үзэгч болон шүүгчдийг алмайруулжээ.

Түүний үзүүлбэрийг шүүж буй шоуны шүүгч, дуучин Николь Шерзингер “Би өөрийгөө байж болох бүхий л гайхалтай үзүүлбэрийг үзсэн гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж. Би анх удаа ийм “морин тойруулга” үзэж байна. Чамд “Тийм” гэсэн үнэлгээг би эргэлзэх зүйлгүй өгнө” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Монгол орны түүх соёлыг Австрали улсад сурталчлан таниулахыг хүсч байна хэмээн ярьсаар орж ирсэн Б.Баттулга дөрвөн шүүгчийн 100 хувийн саналаар дараагийн шатанд шалгарлаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

333 2019-08-05 103.14.38.144

эр чадлын гайхамшигийг үзүүлсэн монгол залуудаа баяр хүргэе,мундаг байна. улам ихээр монголын нэрийг цуурайтуулаарай. оюун ухааны гайхамшгийн тэмцээнд охид маань түрүүлсэн сайхан байнаа,

Avatar

Зочин 2019-08-05 202.55.188.34

Зүгээрээ. Дажгүй шүү.Дамдин аваргын үзүүлбэрүүдийг энэ тайзан дээр үзүүлбэл ч.

Avatar

Зочин 2019-08-05 24.126.107.191

Сайн сайхан бүхнийг сэтгэлээрээ дэмжичгээе. Иргэдээ. Өөрсдийн тань чадахгүй зүйлийг энэ залуу харь оронд Монгол гэдэг нэоийн дор үзүүлж буй түүнд талархах хэрэгтэй шүү. Хүмүүсээ. Бид бие биесээ дэмжиж сурцгаая. Амжилт хүсье

Avatar

Зочин 2019-08-05 213.143.46.9

Хөөрхий дөө.монголчууд дуу барилдаан шоуны тэмцээнд орж хэдэн бор юмтай болох юм даа

Avatar

Болдоо 2019-08-05 202.21.109.46

Нарийн тансаг юм үзүүлэлдээ. Дандаа нэг мод гуалин эргүүлсэн бүдүүлэг юм үзүүлэхийн

Avatar

Зочин 2019-08-05 90.202.189.197

Дараагийнхд нь нарийхан урт хулс эргүүлж үзүүлнэ за. Чимээгүй хараад суужээ горхой минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж