Есдүгээр сар дөтлөхтэй зэрэгцэн хүн бүр л дор бүрнээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ базааж эхэлдэг 8 дугаар сар айсуй. Үзэг харандаа, баллуур үзүүрлэгчээс авахуулаад дэвтэр ном, тэр бүү хэл шинэ гутал хувцас ч авах хэрэгтэй болно. Гэвч хамгийн том асуудал үүргэвч буюу хичээлд барих цүнхний асуудал байдаг. Яагаад цүнхийг асуудалтай гээд байна вэ гэхээр би өөрөө энэ тал дээр том алдаж байсан нэгэн учраас ингэж хэлээд байгаа юм.
Яасан гэхээр, хүүгээ 1-р ангид ордог жил нь өөрийнхөө 10 жилд байсан үе шигээ санаад л Jansport-ын өнгөлөг үүргэвч аваад өгчихөв өө. Үнэ нь ч боломжийн, бас үүрээд явахад хальс шиг нимгэн учир хүнддэхгүй гэж санасан хэрэг л дээ. Харамсалтай нь үүн дээр би ямар ч судалгаагүй, бодлогогүй хандсан байсан юм билээ. Бараг л А4 хэмжээтэй цаас багтаж л байвал боллоо гэсэн өнгөц байдлаар хандсан дөө. Зиа тэгээд, хичээл ч эхэллээ. Тэгсэн үүргэвчинд хийсэн дөнгөж хаяглаж, хавтасласан шинэхэн дэвтрүүдийн ирмэг өнцөг нугаларч гадагш дотогш эргээд, нуруугаараа тахиралдаж өнөө сайхан үүргэвч зүгээр л уутнаас ялгаагүй болоод ирлээ шүү. Хүүхэд үүрээд гүйхэд мөр нь тогтож өгөхгүй гулсаж, нэг бол хоёр тийш савчиж, юу юугүй мөрнөөс мултарчих гээд л нэг л таагүй. Хүүхдэд ч тээртэй байлаа. Өвөл хөлдчихвий, хагарч хугарчихвий гэсэн айдас хүйдэстэйгээр хичээлийн анхны жилээ бид хоёр ямартай ч давсаан, давсан. Jansport муу үүргэвч биш, олонд танигдсан нэр хүндтэй, олон ч жил оршсоор л байгаа, сайн үүргэвч, гэхдээ л бага насны хүүхдэд арай л болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Бидний үе бидний үеэрээ л дууссан юм байна. Тэгээд шинэ цүнхний эрэлд гарч, нэлээд ч их судаллаа, сураглалаа, чингээд бага ангийн сурагчид тохирох хамгийн сайн үүргэвчийг оллоо. ergobag!
Хүүгээ 2 дугаар ангид ордог жил нь бид 2 ergobag-тай танилцсан юм. Энэ цүнхийг Монголд албан ёсоор орж ирснийг дуулаад шууд л Зайсан дахь Comf-Store дэлгүүрийг нь зорин очиж нүдээр харж, гараараа тэр олон гоё цүнхнүүдийг барьж, уудалж, бас үүрч үзлээ. Эргономик цүнхнүүд Тайвань улсынх болон Герман улсынх гээд үйлдвэрлэсэн улсаараа ялгаатай байдаг юм байна. Тайванийх нь арай жижиг санагдсан тул олон жил барихаа бодоод бас олон хичээл орохыг нь бодоод Германы цүнхнүүдийг л түлхүү үзлээ. Хүү бид 2-т ч харангуут, бас барингуут шууд таалагдсан юм. Бид 2-ын авсан цүнхний before and after зураг байгаа. Энэ цүнхээ бид 2 дугаар ангиасаа 6 дугаар анги төгстлөө барьсан. Энэ жил цүнхээ солиод дунд болон ахлах ангийнхны нуруу, биеийн хөгжил хөдөлгөөнд зохьцсон satch үүргэвч авах гэж байгаа.
Энэ цүнхийг анх яагаад авах болсон, 5 жил хэрэглэхэд ямар байсныг одоо ямар цүнх авах вэ гээд бодол болж, эрэл хайгуул хийж яваа эцэг, эхчүүд болон хүүхдүүдэд хэрэгтэй байх болов уу гээд өөрсдийн туршлагаасаа бид хуваалцаж байна.
Өнгө: Өнгөний хувьд эргономик цүнхнүүд нь шууд нүдэнд тусна. Угаасаа #ergobag гээд бичигтэй, бас эрэгтэй хүүхдийнх үү, охидынх уу, эсвэл unisex (хүйс харгалзахгүй) үү гэдэг нь харангуут ойлгомжтой. Хөвгүүд гэхээрээ л хар бараан өнгө сонгох ёстой ч юм шиг уламжлалт ойлголтыг тэс цохьсон баялаг өнгөний сонголттой. Wow! гэмээр. Тэр дундаас сонгоод авах л жаахан хэцүү. Учир нь бүгд гоё. Шууд л харц тусахаар юм билээ. Өнгөнөөс гадна хөөрхөн жижиг наалтуудтай. Хажуудаа, дээрээ, урдаа гээд хаанаа ч наасан болохоор зангуун хөөрхөн наалтуудтай байсан нь ёстой л хүүхдийн л хичээлийн үүргэвч юм даа гэж илт мэдэгдэхээр. Хамгийн гол нь өөрөөсөө цацруулагч буюу гэрэл ойлгогчтой. Хажуунаас урдаас гээд хаанаас ч машины гэрэл ойхоор. Одоо сургуулиудаар "Замын цагдаагаас ийм шаардлага тавьсаан" гээд хүүхдийн үүргэвчний үүрдэг мөр хэсэгт заавал авч оёхыг шаардаад байдаг фосфортой ногоон гэрэл ойлгогч, цацруулагч энэ цүнхэнд хэрэггүй. Яагаад гэвэл ergobag өөрөөсөө, бүр цаанаасаа гэрэл ойлгогчтой гээд л бодчих. Хүүхдийн аюулгүй байдлыг хүртэл ингэж бодож цүнхийг хийдэг байх нь байншт.
Хэлбэр, материал: Одоогийн сурах бичгүүд гэж А4 хавьцаа хэмжээтэй том том номнууд байдаг болж. Нэгдүгээр ангийн алдаан дээрээ үндэслээд бодсон ч энэ цүнх хэлбэрийн хувьд яг л миний хүссэн хэлбэр мөн өө! Хатуулгатай, бат бөх суурьтай. Бариулаас нь өлгөхөд бариул нь сэмрээд салчхааргүй бат бөх, түшүүлэхгүйгээр дангаар нь босгоод тавьсан ч шарьмийгаад нальчига гээд уначихгүй суурь тулгуур сайтай юм. Энд тэнд тавьлаа ч амархан халтардахааргүй материалтай юм билээ. Хөвгүүд л болсон хойно сургуулийн хашаанд цүнхээ хаа хамаагүй овоолж орхиод л тоглоод гүйчихнэ. Гэвч цүнх халтардаагүй байгааг нь харахад арчилж цэвэрлэх үүрэгтэй ээж хүний хувьд нүдэндээ ч итгэмээргүй. Энэ тал дээр миний ажлыг ёстой сайн хөнгөвчилсөөн. #ergobag цүнхний материалыг усны хувцанцар (PET) савыг дахин боловсруулах замаар гаргаж авсан юм билээ. Бидний хэрэглээд хаядаг усны 34 ширхэг саваар нэг ийм цүнх хийдэг гээд бод доо. Ингээд бодохоор хүү бид хоёр л гэхэд таван жил энэ цүнхийг хэрэглэснээрээ энэ бүх хугацаанд жил бүр худалдаж аваад хаячих магадлалтай байсан цүнхний хог хаягдлаас эх дэлхийгээ аварч, хамгаалсан байна гэсэн үг. Иймдээ ч энэ бол байгальд ээлтэй цүнх, бас энэ цүнхийг эдэлж, хэрэглэж байгаа маань ч өөрөө байгальд ээлтэй үйлдэл болж таарч байгаа юм. Цас, бороо нэвтэрнэ гэж айх аюулгүй. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, хавар нь цас ч бороо ч орж, шороогоор шуурдаг тааварлашгүй улиралтай оронд бол гайхалтай зохьцсон бас найдвартай санагдсан.
Хэмжээ: Даацын хувьд үнэхээр сайн. Хамгийн гол нь хүүхэд хичээлд үүрэхэд хамгийн тохиромжтой, зөв хэмжээтэй. А4 хэмжээтэй ном, зургийн дэвтрүүдээс авахуулаад бишгүүр гэх мэт хөгжмийн зэмсэг, бийр, палитр, бас шинжлэх ухааны туршилт хийх хуруу шил, микроскоп гээд хүүхдийн хичээлд хэрэгтэй бүхнийг хагалж эвдэлгүйгээр бүрэн бүтэн найдвартай зөөвөрлөх цүнх. Цээжний хэсгээр болон бүсэлхий хэсгээр бэхлэх бүслэвчүүдтэй болохоор хүүхэд гүйж харайхад гулжиганаад, хоёр тийшээгээ холбироод байхгүй. Тэгээд ч нөр их судалгаан дээр тулгуурлаж хийсэн болохоор хүүхдийн ачаалалд тохирсон байгаа нь дамжиггүй.
Зохион байгуулалт, тасалгаа: Цүнхний доторх зохион байгуулалт дээр би хувийн зүгээс нарнаас том ОНЦ дүн тавьчихаад байгаа. Цүнх хэдий биетэй сайн материалтай ч гэсэн нимгэн дэвтэр, хуудас цаас хийхэд түүнийг нугаларч, үрчийхгүй байлгах хуванцар хавтсан гэр давхар дагалдаж ирдэг нь таалагдсан. Багш нар заримдаа гэрийн даалгавар, бие даалтуудыг А4 цаасан дээр хэвлээд тараагаад өгчихдөг болохоор тэр цааснууд энэ хэдэн жил нугаларалгүй л ирээд, яваад байлаа шүү дээ. Ер нь бүх дэвтрүүдээ тэр хавтсан гэрт хийгээд л явна, ямар ч асуудалгүй. Цүнх дотроо 2 таславчтай. Ном, дэвтрээ салгаж тус тусад нь хийж болно. Бас хавтастай зүйлсээ ч хийж болох тасалгаатай. Түлхүүрний оосорны бэхэлгээтэй, торон жижиг халаастай. Энд тэндээ цахилгаантай нууц жижиг хармаануудтай. Бид 2 дөнгөж цүнхээ авчихаад л "Хоо, энд нэг ийм нууц хармаа байсан байна" гээд л илрүүлдэг байж билээ. Цүнхний урд цахилгаантай жижиг тасалгаа байгаа. Тэнд нь өдрийн хоолоо (lunchbox) усны савтайгаа хийгээд явчихдаг байсан. Усны сав дангаар нь хийхээр бол дотроо гулсаж холбирхоос сэргийлсэн бэхэлгээ таславчтай. Тэгэхээр ус холхигноод асгарна гэх айдасгүй. Мөн цүнхний таг хэсэгт дотор талд нь нэр утсаа бичих хэсэг байдаг, харин гадна талд нь бас нэг хармаа бий. Тэнд нь бид утсаа хийчихдэг гэж байгаа. Өөр бас бус нууцлаг халааснууд бий, бий. Тэрийг та нар өөрснөө авч байгаад олж нээгээрэй. кккк Ер нь их сюрпризлэг цүнх санагдсан.
Эргономик шийдлүүд: Хүүгийн сургууль манай гэрээс 15-20 минут хэртэй алхах зайтай. Хөдөлж явж байвал өөрт нь хэрэгтэй гэж боддог тул хөдөлгөөнд нь саад болохооргүй байх талаас нь бүх зүйлд ханддаг болоод байгаа. Унаа машинаар зөөдөггүй, харин өөрөөр нь алхуулж хөдөлгөөн хийлгэх нь одоо үед чухал болчихоод байх шиг. Хичээлийн цүнх үүрч яваа хүүхдийн нуруунд хэт ачаалал өгч, өсөлтөд нь нөлөөлчихвий гэх болгоомжлол эцэг, эхчүүдэд байдаг. Харин би гэж хүн энэ бүх асуудлыг ergobag-т даатгачихаад санаа амар явж байна гэхэд болно. Үүргэвчний мөрөвч нь зузаан зөөлөвчтэй болохоор үүрч байгаа үед мөр нухахгүй байна билээ. Хамгийн гол нь нуруунд ирэх ачааллыг бууруулах технологитой. Магадгүй энэ цүнхийг анх барьж үзээд л хүнд ч юм шиг санагдаж болох юм. Гэвч нурууны хэсэгт хүүхдийн өндрийнх нь дагуу тохируулах нуруу дэмнэсэн зөөлөвчтэй, тэр зөөлөвч нь амьсгалдаг гэх технологиор бүтээгдсэн тул нуруу айхтар хөлөргөж наалдуулахгүйгээс гадна чилээж, эцээхгүй юм билээ. Үүнийг олж мэдэхийн тулд би өөрөө энэ цүнхийг үүрээд алхаж үзсэн байдгийн. Цүнхээ үүрээд, цээжний болон бүсэлхийн хамгаалагч бүснүүдээ зүүж бэхэллээ, тэгэнгүүт яасан байх нь? Юу ч үүрээгүй юм шиг сэпхийгээл, цэх болоод л ирдэг юм байгаа юм биз дээ. Би хүүхдийнхээ цүнхийг үүрээд гүйж, үсэрч ч үзсэн. Надад хүнд, зовиуртай, зүрх ам дэлсмээр юм юу ч болоогүй. Оюутан байхад баахан зузаан ном үүрээд алхахад цээж хүнд оргиод зүрх дэлсээд л ер нь ачаалал ихдээд байгаа нь шууд мэдэгддэг байсан. Харин ergobag үүрээд тийм зүйл мэдэрсэнгүй. Тэр нь надад үнэхээр сонин содон байсан. Надад ийм байгаа болохоор хүүхдэд ч ялгаагүй гэж үзээд л "ерөөсөө л энэ цүнхийг л авна" гээд авсан юм даа. Бид хүүхэддээ дээгүүр өмсөх хувцас авахад хүртэл харагдаж л байдаг 110, 120 гээд хүүхдийн размерийн дагуу дугаарлагдсан байдаг болохоор нэг их толгой эргэхгүйгээр нурууны зөөлөвч, үүргэвчний мөрлүүрийг нь тохируулчихаж болно. Аа бас буруу сууж, хүнд ачаатай алхаж, буруу алхаж гишгэдгээс болж зарим хүний нуруу бөгтөр болоод тогтчихдог. ergobag цүнх үүрээд яваад байгаа хүүхдүүд үүнээс сэргийлэгдсэн л гэсэн үг. Үүнийг би хувьдаа бөгтөржилтийн эсрэг вакцин гэж нэрлээд патентаа арай аваагүй байгаа гээлүү. кккк
Спортын зориулалттай хувцаснууд нарийн шинжилгээ судалгаан дээр тулгуурлан хөлс сэврээх, хөлөргөхгүй байх, амьсгалах, агаар нэвтрүүлэх эсвэл нэвтрүүлэхгүй байх, гэрэл ойлгох, нарны хортой туяаг сарниулах, ойлгох гэх мэт олон технологийн шийдлийг агуулан бүтээгдэж байгаа энэ цаг үед бидний үр хүүхдийн сурах, эрүүл байх, хамгийн гол нь зөв хөдөлгөөн, дадалтайгаар өсөх нөхцөлийг нь бүрдүүлж, давхар биеийг нь хамгаалж, аюулгүй талыг нь бодолцсон ийм технологийн шийдэл шингээсэн цүнх гараад ирнэ гэдэг, гараад ирснийг нь бид аваад хэрэглэнэ гэдэг үнэхээр сайхан боломж гэж би хараад байгаа. Цүнх л бол цүнх биш юм байналээ шүү.
Дагалдах зүйлс: Дан ганц хичээлийн цүнх биш давхар бонустай байв. Би дээр сюрпризлэг цүнх гэж хэлсэн дээ. Хичээлийн цүнхийг маань дагалдаад биеийн тамирын хувцас, пүүз хийх жижиг үүргэвч, үзэгний том жижиг хоёр пенал, нэг пенал дотроо Stabilo брэндийн өнгийн харандааны иж бүрдэл ирсэн. Нэг сумаар хэдэн ч туулай буудаад байгаа юм, бүү мэд. Ямар ч байсан цүнхтэй нь яг адил өнгө материалтай тамирын үүргэвч, пенал авна гэдэг чинь юу гэсэн үгийн бэ бурхан минь. Манай хүү зураг зурах дуртайг ч хэлэх үү, том пеналаа авч явах дуртай. Олон өнгийн харандаа, фломастер холиод хийчихсэн л явж байдгийн. Одоо ч зуслан явахдаа тэрийгээ аваад л явж байна. Тамирын жижиг үүргэвчиндээ их дуртай. Пүүз, хувцсаа хийх тус тусдаа тасалгаатай учир хувцас халтардахгүй, үнэхээр амар байдаг. Тамирын цүнхийг нь угаалгын машинд эргүүлээд угаачихдаг. Харин хичээлийн цүнхийг чийгтэй алчуураар цэвэрлэдэг. 5 жилд нэг л удаа цэвэрлэж үзсэн. Харин одоо цүнхээ шилжүүлэх тул шинэ эзэнд нь сайн гэгч цэвэрлээд хүлээлгэж өгнө өө.
Тоноглол: Энэ цүнхний түгжээ нь хүртэл инновацилаг. Хуруугаараа инчдэхэд нээгдэх, ойртуулахад түгжигдэх гэх мэт түргэн бөгөөд амар хөдөлгөөнөөр түгжиж, нээхэд зориулагдсан юм билээ. Дадлага хэрэгтэй л дээ. Мөн тамирын үүргэвчээ хичээлийн цүнхэн дээрээ давхарлаад бэхэлж болдог. Энд тэнд жижиг үүргэвчээ мартана гэж байхгүй. Эмээгийнх нь хэлдгээр "цүнх хүртэл ухаалаг" болсон цаг юм байна. Үүнийг эдэлж, мэдэрсэндээ баяртай байгаа.
Одоо бид #satch-ийн эргономик үүргэвч авна. ergobag маань багадаад дараагийн эзэндээ шилжинэ. Хэдэн ч үе улиран ээлжилж барьсан яах ч үгүй сайн материал, хийц загвартай ОНЦСАЙН цүнх байна билээ. Хүүхэддээ цүнх авч өгөхөөр бол зөвхөн будаг зураг, өнгө зүсийг нь биш эрүүл мэнд, аюулгүй байдал талаасаа ямар ач тустай байхыг нь бодолцож сонголтоо хийвэл тэр л ирээдүйн үр өгөөж нь хамгийн өндөр байх өнөөгийн хөрөнгө оруулалт чинь байх болно шүү л гэж хэлье даа.
5 жил хамт байсан #ergobag-таа баярлалаа.💜
https://www.facebook.com/COMFPROMN/
“Хамгийн сайныг хайртай үрсдээ”
Зайсан Скуэр Худалдаа үйлчилгээний төв 2 давхарт "Comf-Store" дэлгүүр
7715-4554, 86061554, 88468781
Холбоотой мэдээ