Ардчилагчид аллагад Трампыг буруутгаж байна | News.MN

Ардчилагчид аллагад Трампыг буруутгаж байна

Ардчилагчид аллагад Трампыг буруутгаж байна

Ардчилагчид аллагад Трампыг буруутгаж байна

Техас, Огайод өнгөрсөн бямба, ням гаригт буутай этгээдүүд гал нээж, 29 хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсанд АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй зарим нэр дэвшигч Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг нь эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Эхний аллага Бямба гаригийн өглөө Эль-Пасо хотын "Уолмарт" дэлгүүрт гарч, 20 хүний амь хохирсон байна. Техас мужийн эрх баригчид уг аллага нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой үйлдэгдсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн бол холбооны прокурорууд үүнийг дотоодын терроризмын хэрэг гэж үзжээ.

“NBC” сувгийн мэдээлснээр, энэ хэрэгт 21 настай, Даллас хотын оршин суугчийг сэжиглэн баривчилсан байна. "CBS" суваг "Гэмт хэргийн сэдэл хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд сэжигтэнд үзэн ядах гэмт хэрэгтэй холбоотой зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж мэдээлжээ.

Сэжигтэн Эль-Пасогийн худалдааны төвд халдахынхаа өмнө твиттер хуудастаа Шинэ Зеландын сүмүүдэд үйлдсэн халдлагыг дэмжсэн утгатай жиргээ жиргэсэн аж. Уг халдлагуудын улмаас 50 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ.

Өнгөрсөн Ням гаригийн өглөө Огайо мужийн Дейтон хотын төвд буутай этгээд гал нээж, есөн хүнийг хөнөөсний дотор өөрийнх нь эгч байсан бөгөөд гэмт этгээдийн суманд өртөж 27 хүн шархадсан байна.

Цагдаагийнхан эл хэрэгт холбогдуулан 30 секундын дотор 24 настай Коннор Беттс гэгч цагаан арьст залууг баривчилжээ. Цагдаагийн газрын даргын хэлснээр, гэмт этгээд юуны учир ийн олон хүний аминд хүрсэн шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа аж.

Беттс анх орон нутгийн цагаар 01.05 цагт Дейтон хотын төвийн Орегон дүүрэгт гал нээжээ. Тэрбээр биедээ хуяг дуулга өмсч, калибр буугаар зэвсэглэсэн байсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гаригт твиттер хуудастаа "Эл-Пасо, Дейтоны иргэдийг авран хамгаалаач, бурхан минь" хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: REUTERS, CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-08-05 139.5.216.245

Өнөөдөр ч ийм хэрэг гарч байгаам биш. Америкт байнга л ийм хэрэг гардаг. Зэвсэглэлийг галзуугууддаа ч чөлөөтэй зардаг, дээр нь арьс өнгөөр ялгаварлах үзэл амь бөхтэй, массынх нь болвсрол нимгэнтэй холбоотой. Ард түмний биш, олигархуудын ардчилал мухардалруу явж байна!

Avatar

зочин 2019-08-05 66.181.161.73

Галтзэвсэг галзуучуудад хүртэл чөлөөтэй олддог нь аймшигтай . Хориглох гэхээр ардууд нь өөрсдөө эсэргүүцдэг юм билээ . Дээрэмчид бу утай , бид бу угүй болчихно л гэдгийн билээ ..

Avatar

зочин 2019-08-05 202.9.42.83

б** сум сул чөлөөтэй зарагдаж байдаг улс гэхэд харин ч гайгүй . Манайд тийм чөлөөтэй зардаг бол хүн үлдэх үү ? .

Avatar

amerik dibaajin l iim baidag 2019-08-05 59.153.112.50

amerikiin ardchilaliin jinhen mon chanar ch dee.hvn buudaj ***h erh choloo ch dee.duraarai hvreheer supermen aguu rembo bolj gudamjind hvn buudaj alj kaf abaad l.ene chin nogoo amerikiin vnet zvils gedeg chin dee.deer chi g*** gaj donton transjinder yu ch bolj bolonoo.teriigee jinhene baruunii vnet zvils gej nerelej delhiid surtalj taraan delgervvvlenee..busad oroniig belegin tsoonhiin habchilaa gej orilonoo..

Avatar

Зочин 2019-08-05 172.58.190.150

Мал шиг юм бичих юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж