Ардчилагчид аллагад Трампыг буруутгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Ардчилагчид аллагад Трампыг буруутгаж байна

Ардчилагчид аллагад Трампыг буруутгаж байна

Техас, Огайод өнгөрсөн бямба, ням гаригт буутай этгээдүүд гал нээж, 29 хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсанд АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй зарим нэр дэвшигч Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгаж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг нь эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Эхний аллага Бямба гаригийн өглөө Эль-Пасо хотын "Уолмарт" дэлгүүрт гарч, 20 хүний амь хохирсон байна. Техас мужийн эрх баригчид уг аллага нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой үйлдэгдсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн бол холбооны прокурорууд үүнийг дотоодын терроризмын хэрэг гэж үзжээ.

“NBC” сувгийн мэдээлснээр, энэ хэрэгт 21 настай, Даллас хотын оршин суугчийг сэжиглэн баривчилсан байна. "CBS" суваг "Гэмт хэргийн сэдэл хараахан тогтоогдоогүй байгаа бөгөөд сэжигтэнд үзэн ядах гэмт хэрэгтэй холбоотой зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж мэдээлжээ.

Сэжигтэн Эль-Пасогийн худалдааны төвд халдахынхаа өмнө твиттер хуудастаа Шинэ Зеландын сүмүүдэд үйлдсэн халдлагыг дэмжсэн утгатай жиргээ жиргэсэн аж. Уг халдлагуудын улмаас 50 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ.

Өнгөрсөн Ням гаригийн өглөө Огайо мужийн Дейтон хотын төвд буутай этгээд гал нээж, есөн хүнийг хөнөөсний дотор өөрийнх нь эгч байсан бөгөөд гэмт этгээдийн суманд өртөж 27 хүн шархадсан байна.

Цагдаагийнхан эл хэрэгт холбогдуулан 30 секундын дотор 24 настай Коннор Беттс гэгч цагаан арьст залууг баривчилжээ. Цагдаагийн газрын даргын хэлснээр, гэмт этгээд юуны учир ийн олон хүний аминд хүрсэн шалтгаан хараахан тогтоогдоогүй байгаа аж.

Беттс анх орон нутгийн цагаар 01.05 цагт Дейтон хотын төвийн Орегон дүүрэгт гал нээжээ. Тэрбээр биедээ хуяг дуулга өмсч, калибр буугаар зэвсэглэсэн байсан аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн ням гаригт твиттер хуудастаа "Эл-Пасо, Дейтоны иргэдийг авран хамгаалаач, бурхан минь" хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: REUTERS, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж