Америк хойд Солонгост шинэ хориг тавина

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Америк хойд Солонгост шинэ хориг тавина

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өчигдөр Өмнөд Солонгос, Америкийн гадаад хэргийн сайд нар болон батлан хамгаалах сайд нарын "2+2" хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний дараа хэвлэлийн бага хурал хийсэн ба энэ үеэр Америк Хойд Солонгост шинэ хориг арга хэмжээ авч, Солонгосын "цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэх зэрэг хууль бус ажиллагааг хориглоно гэж тэмдэглэжээ.

Америкийн хориг арга хэмжээ Солонгосын жирийн иргэдэд чиглээгүй, харин Солонгосын засгийн газрын авч байгаа "тогтворгүй байдал бий болгож, хууль бус, өдөөлгийн чанартай" бодлогод чиглэж байгаа юм гэж Хиллари Клинтон хэлсэн байна. Түүнчлэн "Чхонан" хөлөг онгоцны хэргийг бий болгосноо хүлээн зөвшөөрөхийг Хойд Солонгосоос шаардсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж