"Монголд ирээд морьтойгоо дасах бэлтгэлийг хийсэн"

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

"Монголд ирээд морьтойгоо дасах бэлтгэлийг хийсэн"

"Монголд ирээд морьтойгоо дасах бэлтгэлийг хийсэн"

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын морин цэргийн наадам тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. “Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд ОХУ, Монгол, Казахстан, Киргиз улс оролцож байна. Мөн БНХАУ, АНУ, Вьетнам, Зимбабве улсад ажиглагчаар оролцож байгаа бөгөөд олон улсын төлөөлөгчид Төв аймгийн нутаг Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлаж эхэллээ.

ОХУ-ын багийн төлөөлөгч, хошууч генерал А.В.Подивиловтой цөөн хором ярилцлаа.

-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монголд ирээд надад маш олон сэтгэгдэл төрсөн. Мэдээж энэ бүгд эерэг хандлагатай байлаа. Монгол Улсад зочлох, энэ удаагийн “Аравт” морин цэргийн уралдаанд оролцоход үнэхээр таатай байна. Энэхүү уралдаанд оролцох орны тоо цаашид нэмэгдэнэ гэж бодож байна.

Монгол Улсад анх удаа болж буй олон улсын морин цэргийн уралдаанд хэрхэн бэлтгэсэн бэ?

-Мэдээж энэ том хариуцлагатай тэмцээний өмнө бэлтгэл ажлыг сайтар хийх ёстой байсан. Бид өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр морьтой бэлтгэлээ хийсэн. Монгол Улсад хүрэлцэн ирээд армийн олон улсын наадам бусад наадмуудыг бодвол урт хугацаатай байгааг ойлгосон. Яагаад гэвэл морьтойгоо дасахаас эхлээд бидэнд бэлтгэл хийх хэрэгтэй байсан. Мөн энэ наадам анх удаа болж байгаа учраас хугацааг сунгаж өгөх хэрэгтэй байлаа. Хоёр долоо хоногийн өмнө Монголд ирж морьтойгоо дасгал, сургуулилт хийсэн. Тэмцээний дүрмийн дагуу заавал монгол морьтой уралдаан болно. Энэ хугацаанд манай цэргийн алба хаагчид бэлтгэлийг сайн хийсэн байгаа.

-Ирэх онд Москва хотод болох Ялалтын баярын үеэр Монголын морин цэргийн үзүүлбэр оролцох уу. Энэ талаар хариулт өгөөч?

-Энэ бидний хувьд хариулах боломжгүй асуулт байна. Мэдээж энэ талаар тухайн үед мэдэгдэх байх.

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны алсын зайн морин марш байгалийн хүндрүүлсэн нөхцөлд 130 км зайд болж байгаа бөгөөд Киргиз, Казахстан тэмцээнээ эхлүүлсэн бол Монгол, ОХУ-ын баг өнөөдөр /2019.08.05/ гараанаас гарлаа. Энэхүү уралдаан хоёр өдөр, нэг шөнө үргэлжлэнэ. Тэмцээн наймдугаар сарын 10-д өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж