100 айлын шинэ зам энэ сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

100 айлын шинэ зам энэ сард ашиглалтад орно

100 айлын шинэ зам энэ сард ашиглалтад орно

Нийслэл хотод хийгдэж буй томоохон авто замын засвар, шинэчлэлийн ажлын нэг  бол 100 айл орчмын зам. Цагдаагийн гудамж, 100 айлын замын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, засварын ажлыг хийж байна.

Энэ талаар Нийслэл хотын зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ: Улаанбаатар хотын төв замын гол ачааллыг "үүрэгч" 100 айлын зам нь сүүлийн 40 жилийн турш засвар шинэчлэлийн ажил огт хийгдээгүй байсан. Уг замд 2019 оны долдугаар сарын 1-нээс эхлээд засвар шинэчлэлийн ажил хийгдэж эхэлсэн. 1,6 километр үргэлжлэх тус замын урсгалыг наймдугаар сард багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна" гэв.

Борооны ус ихээр тогтдог энэхүү замыг чанар, стандартын хувьд дэлхийн жишигт нийцүүлэн явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, усны хаялга, зогсоол гээд бүхий л асуудлыг цогцоор шийдвэрлэсэн томоохон бүтээн байгуулалт болж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж