“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцны цахим бүртгэл наймдугаар сарын 05-ны 00.00 цагт хаагдлаа.
Нийслэлийн орон сууцны корпораци нь /НОСК/ зөвхөн түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг хариуцаж байгаа аж. Харин Орон сууцны комисс болон нийслэлийн Засаг даргын дэргэдэх Орон сууцны зөвлөл зэрэг байгууллагууд сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд давхар хуулийн байгууллага хяналт тавьж ажиллана
Түрээсийн орон сууцад нийслэлийн зорилтот бүлгийн 972 өрх айлыг хамруулна. Ингэхдээ Түрээсийн орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр, үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд орсон иргэдийг орон сууцжуулах юм.
А.АНИР
Холбоотой мэдээ