–NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-
1932.08.05
- Сайд нарын зөвлөлөөс “хамтрал коммун”-ыг өөрчлөх тухай тогтоол гарчээ.
- Аймаг сумдын II их хурал хуралдав.
1945.08.10 БНМАУ-аас Японд дайн зарлав. Энэ дайнд Монгол-Зөвлөлтийн 42 мянга 223 цэрэг 403 техник хэрэгсэл, 1707 пулёмет бусад хэрэгслийн хүчээр Өмнөт бүлэг болж, Японы 80 мянга 475 цэрэг бүхий армийн эсрэг тулалдаанд орсон юм. Дайнд хойд бүлэг нь Алс Дорнод, Япон тэнгис, Манжуураар Японд довтолсон юм. Алс Дорнодод ЗХУ-аас 1.5 сая хүнтэй хуурай болон усан зам, нисэх хүчин оролцсон юм.
1951.08.05 Берлин хотноо Дэлхийн залуучууд Оюутны гуравдугаар их наадам болов. Наадамд Монголын залуучууд оюутны төлөөлөгчид оролцлоо.
1967.08.10 БНМАУ-ын Засгийн газраас БНХАУ-ын Засгийн газарт Хятадын улаан хамгаалагч цэргүүд Бээжин хот дахь БНМАУ-ын Элчин сайдын яамыг бүслэн дайрч, өдөөн хатгаж буй үйл явдлыг даруй зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргав
1986.08.07-10 БНХАУ-ын ГЯЯ-ны дэд сайд Лю Шучин БНМАУ-д айлчлав
1986.08.09 “БНХАУ болон БНМАУ-ын консулын гэрээ” БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. Энэ нь Хятад Монгол хоёр улсын хооронд байгуулсан анхны гэрээ юм.
2012.08.09 Монгол Улсын Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдов
2014.08.06 Улаанбаатарт Белорусь улсын Элчин сайдын яам нээгдэж, БНБУ-ын Элчин сайд Станислав Чепурной ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
2016.08.09 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гаргав.
Холбоотой мэдээ