Орос орныг таниулах зорилго бүхий аялал жуулчлалын шинэ лайнер "Золотое кольцо"-гоор зөвхөн Европын хэсэг биш мөн Сибирь, Алс Дорнодын голуудаар аялна хэмээн "Гама" туроператор компанийн захирал Дмитрий Галкин хэллээ.
Аялагчдын бүхий л тав тухыг хангасан "Золотое кольцо" лайнерийг өнгөрсөн жилээс ашиглаж байгаа юм. Лайнерийн үйлчилгээ нь таван одтой зочид буудлын ангилалд дүйцэж очиж байгаа юм.
Нийт 180 зорчигчийн суудалтай лайнерийн урт 81,6 метр, өргөн нь 13,83 метр бөгөөд цагт 18 километр замыг туулах чадалтай.
Лайнераар аялагчид Оросын түүх соёлтой танилцахаас гадна голоор аялангаа газар зүйн онцлог, өвөрмөц тогтцуудыг үзэх боломжтой.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ