Москва хотын метроны шинээр баригдаж буй "Шереметьевская" буудал хамгийн гүн буудал болно хэмээн Москва хотын Захирагчийн Барилга, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан орлогч Марат Хуснуллин наймдугаар сарын 3-ны Бямба гаригт сэтгүүлчдэд мэдээллээ.
Нийслэл хотын Их тойруу шугаманд баригдаж байгаа энэ буудлыг 2022 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм.
"Энэ буудлын барилгын ажил Москвагийн метроны байгууламж дотроос хэцүү, төвөгтэй бүтээн байгуулалтын нэг болж байна. Энэ буудал метроны буудлууд дотроос хамгийн гүн буюу 131 метрийн гүнд байх юм" хэмээн Марат Хуснуллин хэллээ.
Одоогоор хамгийн гүн буудал "Парк Победы" бөгөөд энэ буудал 125 метрийн гүнд байдаг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ