АНУ-ын Тагнуулын Төв Газрын (ТТГ) Пакистан дахь терроризмтай эсрэг тэмцэх үйл ажиллагааг удирдаж байсан хүн тус байгууллагын тагнуулын үйл ажиллагааны дараагийн даргаар томилогдох бололтой гэж “CNN” агентлаг мэдээлж байна. ТТГ-ийн хамгийн туршлагатай тагнуулчдын нэг Жон Беннеттийг лхагва гаригт тус байгууллагын Захирал Леон Панеттын шийдвэрээр Үндэсний Нууц Албаны дараагийн даргад нэр дэвшүүлсэн байна. Тэрээр гурван жилийн дараа тэтгэвэртээ гарах Майкл Суликийн ажлыг авах болно.
Беннетт 1981 онд тагнуулын албанд орсон бөгөөд түүнээс хойш ихэнхдээ гадаадад ажилласан байна. Ажиллах хугацаандаа дөрвөн удаа орон нутгийн салбарын даргаар ажиллаж байсны дотор Исламабадын салбарын даргын албыг хашиж байжээ. Пакистанд байх хугацаандаа Беннетт нисгэгчгүй онгоцыг сэжигтэй террористуудруу пуужин харвахад ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Түүнийг ажиллаж байх үед зарим ноцтой террористууд дронуудын дайралтанд амь үрэгдсэний дотор удаан хугацаанд Пакистаны Талибаны лидер байсан Байтуллах Мехсуд багтдаг.
“Жон тагнуулын үйл ажиллагааны цөм болох нууц ажиллагаа, тагнуул хийх, хэлхээ холбоо тогтоох чадваруудийг гаргууд эзэмшсэн. Тэр аль Кайда болон түүний дайнч холбоотнуудын хийсэн тэмцэлд тэргүүн эгнээнд явж байсан. Тэр төсөөлөхөд ч бэрх маш хүнд нөхцлүүдэд нарийн үйл ажиллагаануудыг зааварчлан удирдаж байсан” хэмээн Панетта түүний талаарх мэдэгдэлдээ өгүүлжээ.
Т.Бадрах