– Цэнгэлдэх хүрээлэн: “Carrow Road” цэнгэлдэх 27,244 хүний багтаамжтай
– Дасгалжуулагч: Даниель Фарке
– Багийн ахлагч: Грант Хэнли
– Лигийн аварга: 0
– Цомын аварга: 0
– Холбоодын цом: 0
– Лига кап цом: 2 удаа
– Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0
Энэ жил Английн премьер лигт Британи арлын (Уэльс болон Шотландыг оролцуулахгүй) Английн 20 баг өрсөлдөхөөс газар нутгийн хувьд хамгийн зүүн талд орших баг нь зүүн эргийн Норвич хотын Норвич Сити клуб болж байна. 117 жилийн түүхтэй Норвич Сити клуб өнгөрөгч 2018-2019 оны улиралд Чампионшип дивизионд түрүүлснээр премьер лигт 4 жилийн дараа эргэн ирлээ. Норвич Сити клуб бол байнгын премьер лигийн төлөөлөгч биш бөгөөд хамгийн сүүлд 2015-2016 оны улиралд доод лигээс дэвшин гарч ирсэн ч улирлын төгсгөлд доош унасан. Харин 2011-2014 оны улиралд 3 жил дээд лигт томчуудтай хүч үзсэн нь XXI зуунд премьер лигт хамгийн урт хугацаанд өнгөрүүлсэн жил байсан юм. Гэхдээ Норвич Сити клуб дандаа Английн дээд лигийн сүүл мушгиж байсан гэвэл эндүүрэл болно. Тус клубын хамгийн амжилттай явсан он жилүүд бол 1970-1990-ээд он бөгөөд 1992-1993 онд Английн дээд лиг буюу дөнгөж шинэхэн фроматаар зохион байгуулагдан нэрээ Премьер лиг гэж өөрчилсан эхний улиралд 3-р байранд шалгарч, Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдөж байсан түүх бий.
Өнгөрсөн улиралд Норвич Сити клуб 46 тоглолт хийснээс 27 ялалт, 13 тэнцээ, 6 хожигдолтойгоор 94 оноо авч хүснэгтийг тэргүүлсэн. Мөн ялагдал амсалгүй 14 тоглолт үргэлжилсэн нь чампионшип дивизионд үзүүлсэн дээр амжилт болсон бол багийн Финланд довтлогч Т.Пукки 29 гоолтойгоор дивизионыхоо мэргэн бууч болсон. Өнгөрсөн улирал Адний Брондбю клубээс ирсэн Фин довтлогч Т.Пукки Норвич Ситигийн довтолгооны асуудлыг бараг шийдсэн. Түүнээс өмнөх Норвич Сити клубын бүх довтлогч нар лигт нэг улиралд 29 гоол оруулж байгаагүй. Иймд Т.Пукки Норвич Ситигийн довтлогч нарын хийж чадахгүй байгаа ажлыг сайн хийж багаа премьер лигт өрсөлдөх боломжтой болгоод байна. Финланд залуу Т.Пукки энэ улиралд л томчуудтай хэрхэн өрсөлдөж, өөрийгөө харуулах үлдэж байна. Премьер лиг бол чампионшип дивизион биш, энд зөвхөн дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн өрнөдөг талбар юм.
Норвич Сити клубыг Герман мэргэжилтэн Д.Фарке удирдаж байгаа. 42 настай Герман дасгалжуулагч Д.Фарке өмнө нь Германы лигийн Боруссиа Дортмунд клубын 2-р багийг удирдаж байсан бөгөөд 2017 оны зун Норвис Сити клубт ирсэн. Одоо тэрээр нутаг нэгт Ю.Клоппын хамтаар Английн премьер лигийн өрсөлдөөнд Норвич Сити клубыг удирдан оролцох гэж байна. Д.Фаркегийн хувьд анх удаагаа премьер лигт баг удирдаж байна. Энэ зун Английн багуудаас солилцоонд хамгийн идэвхтэй байсан баг бол Норвич Сити клуб. Тэд хэдийгээр ТОП зэрэглэлийн болон дундаж тоглогчдыг авчирч чадаагүй ч Швейцарь довтлогч Й.Дрмичээс бусад нь дандаа 20 орчим насны залуус байна. Ямартаа ч өнгөрсөн улирлын чампионшип дивизионы аварга Норвич Сити клуб 4 улирлын дараа премьер лигтээ ирлээ. Эхний шалгалт нь алдарт Ливерпүүл клуб байх юм. Тэд улирлыг Ливерпүүл клубын талбайд зочлосноор Английн премьер лигийн шинэ улирлыг эхлүүлнэ.
Б.БЯМБАБАЯР